Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлж, баривчлах уу?
2018/11/02
УИХ-ын нэр бүхий гишүүд ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь тодорхой болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн Газрыг огцрохыг шаардаад буй юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг зээлээ эргүүлэн төлөх шийд гаргасан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргахаар болсон билээ.
Тэгвэл ЖДҮ-ийн зээл хариуцдаг байсан ХХААХҮЯ-ны 4 хүнийг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчилжээ. Зээлийг эргэн төлүүлэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажил явагдаж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийг албадан саатуулж, баривчлах зайлшгүй шаардлага үүсч буй бололтой. Энэ тохиолдолд түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлага үүсэх юм.
С.Сарнай
sonin.mn
Иргэн · 2018/11/03
Юм л бол М.Энхболд гэх юм?! Тэр харинч жудагтай хүншдээ?!
иргэн · 2018/11/02
Яагаад Миеэ энхболдыг баривчилж болохгүй байгаа юм бэ? 60 тэрбумын хулгайч М.Энхболд энэ төрийг ийм болгосон хүн шүү дээ.