3 хувийн хүүтэй зээл авдаг Ж.Энхбаярын ББСБ 30 хувийн хүүтэй "мөнгө хүүлдэг"
2018/11/07
Батлан Хамгаалахын Сайд, генерал Ш.Жадамба агсны хүү Ж.Энхбаяр 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байна.
Тэрээр : "Аав минь 36 насандаа генерал болж байсан. Харин би 36 насандаа УИХ-ын гишүүн болсноороо бахархдаг" хэмээн ярих дуртай. Мөн сүүлийн жилүүдэд шударга ёсны тухай чанга дуугаар олонтаа ярих болсон тул түүнийг цөөнгүй хүн шударга улс төрч гэж боддог байв.
Харамсалтай нь ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын гишүүдийн дунд тэрээр багтаж, өөрийнхөө "шударга эх орончийн дүртэй хуурамч баг"-ийг тайлж орхисон билээ.
Тодруулбал Ж.Энхбаярын эзэмшлийн "Газар холдинг" группийн охин компани нь жилийн 3 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл авч, Сэлэнгэ үхрийн үйлдрийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байсан юм.
Ер нь Ж.Энхбаяр хөрөнгөөрөө УИХ-ын гишүүд дундаа дээгүүрт бичигддэг.
Тэрээр 4 тэрбум 253 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд "Газар холдинг" ХХК, "Газар капитал Партнерс ББСБ" ХХК-ийг эзэмшдэг, банкин дахь дансандаа 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.
ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан талаараа тайлбар хийх үедээ : "Би сүүлийн 10 гаруй жил хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна" хэмээн ярьсан ч яг үнэндээ тэрээр 2000 оноос хойш тасралтгүй төрийн албанд ажиллаж байгаа юм.
Тодруулбал 2000-2002 онд Онцгой албан татварын Гаалийн Газрын дарга, 2002-2003 онд Улаанбаатар хотын Гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн Ерөнхий Газарт зөвлөх, 2006-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын дэд дарга, 2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тэгэхээр өөрийнх нь хэлсэнчилэн хөдөө аж ахуйн салбарт сүүлийн арав гаруй жил ажилласан нь үнэн бол тэрээр Монгол Улсын хуулийг ноцтойгоор зөрчиж байжээ гэсэн үг.
Мөн нэгэн анхаарууштай зүйл байгаа нь УИХ-ын гишүүн хүн санхүүгийн буюу бүр тодруулбал зээлийн хүү, нөхцөл зэргээс нь харахад "мөнгө хүүлэлт" ч гэж хэлж болохуйц бизнес хийж байгаа явдал юм. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын 74 хувийг нь эзэмшдэг "Газар капитал Партнерс ББСБ" нь иргэдэд жилийн 30 хувийн хүүтэй зээл олгодог аж.
Ийм аргаар мөнгө олж буй УИХ-ын гишүүн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хамгийн их хүсэн хүлээж буй зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, ер нь зээлийн хүүг бууруулах гэх мэт чиглэлд ажиллах эсэх нь асар их эргэлзээтэй билээ.
Юутай ч төрөөс жилийн 3 хувийн нэн хөнгөлөлттэй зээл авдаг (зээлийн журмаараа эхний 2 жилдээ зээлийн эргэн төлөлт хийхгүй байж болдог) УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувийн Банк Бус Санхүүгийн Байгууллага иргэдэд жилийн 30 хувийн өндөр хүүтэй зээл олгож, ашиг олж байна.
Уг нь УИХ-ын гишүүн нь ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах тангарагтай.
М.Гал
sonin.mn
ХОТЫН ИРГЭН · 2018/11/08
Яг одоо бодлогогүй төрд түмнээ гэх сэтгэлтэй хүн байхгүй. Тэд зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө л төрийг ашиглаж төсвөөс юмс хулгайлах гэж улангасан шаваараалдаж байна. Бүүр энэ боломжоо өргөтгөхийн тулд байнга шинийг сэднэ. Тэдгээрийн өчүүхэн нэг хэсэг нь алдарт сангууд. ЁСТОЙ Л ЯМАР ТӨР БАЙНА ТИЙМ АРД ТҮМЭН БАЙДААГ ГЭЖ. ТӨРИЙГ ИЙМ ЯЛЗРАЛД ХҮРГЭСЭН 60 ТЭРБУМЫН СҮЛЖЭЭЧИД БАЙГАА ЦАГТ МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ.
jagaa · 2018/11/07
chi negent l rubikonig gatalsan bna shuudee o
jagaa · 2018/11/07
chi negent l rubikonig gatalsan bna shuudee o
Баатар · 2018/11/07
Балиар юм бэ. Ичдэггүй юмбэ.
Зочин · 2018/11/07
МОНГОЛЫН ГЕНЕРАЛУУД ГЭЖ НОВШНУУД ЯАЖ ИИМ ШУНАЛТАНГУУДЫГ ӨСГӨВ ӨӨ ЭХ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ ХҮҮ НЬ ШИИР АЛАГ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ҮХДЭЛ
zochin · 2018/11/07
huuchaar variete chuulag n bair g uchuun hund tureeslej mungu oldog deer ni bankindaa 4terbum 700 say tai ym bj yamar ymaa hj zeel avdag n ve shalgaachee
Зочин · 2018/11/07
Шээс нь гоожлоолдоо новш чинь. Ер нь чамд ямар хамаа байнаа.
Зочин · 2018/11/07
Шударга царайлсан эр шулам байж.Түй чёрт хайран сайн эцгийн нэр.
Zo · 2018/11/07
Tegvel tegeed ter uheree heeltuuleed yavaachdee hen ene novshiig gishuun bolood hulgai hiigeed hudlaa hutsaad suugaad bai gesen yum be
Zo · 2018/11/07
Ene novsh sain etsgiinhee neriig hudaldaj hulgai hiij yavdag hulgaich yum bna ooroo shalguulhaas aigaad zeelee tolson geed hutsaad bna unen zeelee tolson yumuu barimt haana bna tiim ih horongo yaaj olsoniig ni salgah heregtei neeh shudraga hun bolood aawiigaa yariad hutsaad bdag unendee iim l hulgaich bsan bna
Зочин · 2018/11/07
achdaaad bussines hiij bgaa bol bolooshdee bid zah zeeliin niigemd midarch bgaa hen ym hiij hodloj bna ter l saihan amidardag niigem shuu dee.