Засгийн Газрыг огцруулах саналд М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан уу?
2018/11/14
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Даваа гарагт мэдээлэл хийж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж буйгаа зарласан билээ.
Тодруулбал тэрээр: "Зээл авсан сайд нарыг огцруулж, гишүүдэд хариуцлага тооцох ёстой. Мөн зээл авсан гишүүдийг намын Удирдах зөвлөлөөс хасах ёстой. Ерөнхий сайд чуулганы индрээс Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг байна гэж мэдэгдсэн. Хэд хэдэн удаа чуулган болон бүлгийн хурал дээр байр сууриа илэрхийлэхдээ ийм болчимгүй үг хэлээд гарсан. УИХ-ыг тараана, ард түмнээс дэмжлэг авна, чадахгүй бол өөрөө огцорно гэж хэллээ. Гэтэл УИХ-ыг тараах эрх мэдэлд УИХ-аас томилдог Ерөнхий сайдад байхгүй. Ерөнхийлөгчид санал гаргах эрх байгаа ч УИХ өөрсдөө кнопоор шийддэг. Нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэх гэсэн оролдлого хийж эхэлж байна гэж харж байгаа" хэмээсэн юм.
Уг өдөр нь МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас, Су.Батболдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас огцруулах болно гэдгээ Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн билээ. Мөн УИХ-ын дарга М.Энхболдод хандан: "Чи ажлаа өгөөд зайлж үз" гэж хэлсэн нь тодорхой болсон. Үүнээс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүлж, өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан, Д.Хаянхярвааг огцрууллаа.
Харин УИХ-ын дарга М.Энхболдын хувьд ямар тохиолдолд огцрох вэ? гэдгийг нь хуулинд тодорхой заасан байдаг тул У.Хүрэлсүхийн хүсэл шууд хэрэгжих бололцоогүй юм.
Гэтэл үүнтэй зэрэгцэн, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийнхөө албан бланк дээр Засгийн Газрыг огцруулах санал гарган, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Д.Сумьяабазарын төрсөн дүү Японы сумогийн аварга Д.Дагвадоржийн өгүүлж буйгаар уг бичигт УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Оюундарь, Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Оюунхорол, Ё.Баатарбилэг нар гарын үсэг зураад буй аж. Гарын үсэг зурах гишүүдийн тоо цаашид ч нэмэгдэх бололтой.
П.Энхмандах
sonin.mn
иргэн · 2018/11/14
Миеэ Өөрөө Зайлаа бусад аялдан дагагчид Миеэгээ дагаад 10н Хар нүглийнхээ замаар орж байна дөө
ард түмэн · 2018/11/14
хужаа энхөолд өөрөө зайл
ард түмэн · 2018/11/14
хужаа энхөолд өөрөө зайл
ард түмэн · 2018/11/14
энхболдын бизнесиын түншүүдийг баривчлаач хужаа аобан тушаалтайгаа яаж зууралдаж үхэж хатаж бна аа
ард түмэн · 2018/11/14
энхболдын бизнесиын түншүүдийг баривчлаач хужаа аобан тушаалтайгаа яаж зууралдаж үхэж хатаж бна аа
Zaluu · 2018/11/14
Enhbold khurelsuh hoer hoeuulaa ajilaa ug tegj baij man tsaash yavna ene hoeroos uur zunduu chadvartai humuus bain khurelsuh namaa hoer huvaasan man mahn bologson mongolin turd yuuch hiij baigaagui odoo bolhoor jenkogin sanllaar bugdiig hiij bain chadvargui hundee namdaa gai bolno bayar chig uls turch mongold algaa !!!!

777 · 2018/11/14
Цаг айсуй........
Зочин · 2018/11/14
Хидра Миеэ төрөөс зайлахгүй бол түмэн олон Жаргалыг үзэхгүй ээ
Иргэн · 2018/11/14
М.Энхболд зайгаа тавьж өгөх хэрэгтэй!
Иргэн · 2018/11/14
Бушуухан зураад асуудлаа нэг тийш зоригтой шийдэх хэрэгтэйдэа?! Айж эмээгээд байх юмгүйшдээ?!
Иргэн · 2018/11/14
Бушуухан зураад асуудлаа нэг тийш зоригтой шийдэх хэрэгтэйдэа?! Айж эмээгээд байх юмгүйшдээ?!
Zochin · 2018/11/14
Khurelsukh ES bailgaj ehluulsen tseverlegeeg duusguulah heregtei,oor iim zostei ES daraa n garch irehgue
Зочин · 2018/11/14
Zasgiin gazariig ogtsryylah shaardlaggyi Hyrelsyh said ajil hiih gej ehleliig ni taviad baihad,alban tyshaal,erh medelteigee zyyraldsan M,Enhbold,Hauanhirvaa metiin bugluusnyyd gai bolj bna.Hamgiin gol ni UIH g taraah heregtei!!!
Зочин · 2018/11/14
Зөв.Засгийн газар юу ч хийхгүй байгаа. Ард түмний нийтлэг эрх ашгийг бодох хэрэгтэй ш дээ. Баттулгатай нийлээд төрийг самрах гээд байгаамуу хаашаа юм...
хүн · 2018/11/14
9 хөн хүн гарын үсэг зурсан бол явахгүй нээ хө цаад хоосон толгойтой танхай этгээдээс чинь айгаад чачга царайлж байна л даа