Нэг хэсэг зохиолын дууны "ханхүү" гэгдэж байсан Дуучин С.Жавхлан тун удахгүй бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр тоглолтоо өөрийн төрсөн өдрөө тохиолдуулж хийж байгаа аж. Багагүй хугацаанд бие даасан тоглолт хийгээгүй дуучин маань фэнүүддээ гэнэтийн бэлэг барихаар болсон бололтой.

Тодруулбал, түүний төрсөн өдөр хоёрдугаар сарын 21-нд тохиож буй. Дуучин С.Жавхлан 33 насны төрсөн өдрийн баяраа фенүүдтэйгээ тэмдэглэх юм. Монгол Бөхийн өргөөнд энэ сарын 21-ний өдөр буюу баасан гаригт 19.00 цагт болно. Сүүлийн жилүүдэд тэрбээр "ханхүү" байхдаа өмсдөг байсан "жительман" хувцсаа үндэсний дээлээрээ сольсон гэдгийг унших та бүхэн мэдэж байгаа биз ээ. Тэгвэл түүний “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтыг зорих зочдодоо нэгэн зүйлийг сануулахад үндэсний дээлээрээ гоёорой гэж хэлье. С.Жавхлангийн төрсөн өдрийн хамгийн том бэлэг нь үндэсний хувцасаараа гоёсон үзэгчид байх нээ.

Д.Ана