Ерөнхийлөгч хэрэгтэн үү? Л.Оюун-Эрдэнэ гүтгэгч үү?
2018/12/21
МАН-ын 3-р бага хурал дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг улс төрийн хүрээнд ихээхэн дуулиан дэгдээгээд байна.
Тодруулбал тэрээр : "Өнөөдөр бид энэ өөрчлөлттэй холбоотой нийгэмтэй холбоотой энэ асуудалд хариулт өгч чадахгүй бол бүхлээрээ нийгэм бидэнд хариулт өгнө. М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Тэр зарим нэг зүйлийг худлаа яриад байдаг.
Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиал штаб энэ тэр гээд нэлээн юм ярьж байгаа. Бадамжунайг Сингапур руу авчирч, өөрөө ял авах гэж байхад нь өөрөө өршөөгөөд өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа.
Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ. Голомтын Баясгалан гэдэг хүнтэй та өөрөө захиалга өгөөд нэвтрүүлэг хийлгэсэн шүү дээ. Одоо үүнийг ингэж яриад хэрэггүй шүү дээ. Дахиад нөгөө МАНАН гэдэг чинь энэ Ц.Элбэгдоржтой холбоотой гар хөл гь шургачихсан байсан. Энэ зүйлийн чинь эсрэг тэмцээд дийлэхгүй явж байна. Эрдэнэтийн 49 хувтай холбоотой шийдье гээд явж үзсэн. Үүнийг одоо Ц.Нямдорж гуай хэлэх байх. Болдоггүй юм байна лээ. Очоод хууль хяналтын байгууллагын хэдэн хүн дээр очоод таг гацчихдаг. Тэгвэл үүнийг бид цаашаа үүнийг яраид хэрэггүй. Сонгуульд бид энэ асуудлуудыг шийднэ гэж яриад хэрэггүй шүү дээ. Энэ бүх зүйл нэг хүн дээр очоод гацаад байгаа нь үнэн. Өнөөдөр миний бодлоор бага хурал шийдвэрээ гаргах ёстой байх гэж бодож байна. Өөр хаана гаргах юм бэ бид нар. Бага хурал тйим учраас л ИХ-ын төлөөл төв субъект шүү дээ. Цагаа сунгаад шөнөжин хэрэлдээд ч хамаагүй, шөнөжин яриад ч хамаагүй шийдэлд хүрэх ёстой. Хууль хяналтын байгууллагатай холбоотой нь үнэн. Х.Энхжаргал дарга хэрвээ миний асуудлаар оролдох юм бол гурав байсан зүйлийг 30 болгоно гэж хэлж байсан зүйл болсон. Зунжингаа, шөнөжингөө, өдөржингөө асуудал дундуур бид явж байгаа. Ингэж яваад байх гоё зүйл биш. Үүнийг би харин ирээдүйн намынхаа төлөө хийж байгаа зүйл гэж өөрөө залуу гишүүний хувьд бодож байгаа шүү. Залуучуудын холбооны НАМЗХ-ын хурал гээд болж байсан. Энэ бүх зүйлийг зохион байгуулсан хүн бол М.Энхболд дарга та өөрөө шүү дээ. Тэгээд би үеийнхээ найзуудаас уучлалт гуйх гээд Эхлээд би буруу ойлгоцон явж байсан байна лээ. Тэр үед Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөх хүрч ирээд бидэнтэй уулзаад манай зарим нөхдүүдтэй уулзаад явж байхад би ерөөсөө ойлгодоггүй байсан. Үүнийг чинь л МАНАН гээд байгаа байхгүй юу даа. Манан гэдэг нь МАН, АН хоёр хамтарч Засгийн газрыг хамтарч байгуулах тухай яриад байгаа зүйл биш. Намаас дээгүүр төрөөс дээгүүр парламентаас дээгүүр хууль хяналтын байгууллагаас дээгүүр байгаа эрх мэдлээ Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гээд энэ хэдэн зүйлийг одоо аваад хязгааргүй эрх мэдэлтэй цаашаагаа явах яг Сингапурын тамхичид шиг Мекскийн хар тамхичид шиг ийм систем хийж байгаа зүйлийг харсан учраас бид арга буюу үүний төлөө зогсож байгаа юм. Тийм учраас өнөөдөр үүнийг бид бага хурал дотроо шийдэхгүй бол энэ нийгмийн асуудал болж хувирна." хэмээсэн билээ.
Уг нь М.Энхболдыг л муулах санаатай байсан энэ яриа нь үнэндээ маш олон асуултыг Л.Оюун-Эрдэнэд тавихад хүргэж буй юм.
М.Энхболдын хувьд Х.Баттулгатай найз нөхрийн харилцаатай, хэрэг төвөгт ороод ядарч явахад нь хүн чанарын үүднээс л асууж сураглаж байсан гэдгээ өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр өгүүлсэн.
Харин Л.Оюун-Эрдэнийн хэлсэн "...ял авах гэж байхад нь" гэдэг үг тун ноцтой. Хэрэг хийсэн хүн л ял авна.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийг гэмт хэрэг үйлдсэн гээд гүтгэчихэв үү?
УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө л хариуцлага хүлээдэггүй, түүнээс дуртай газраа дуртайгаа яриад явж таарахгүй.
Иймээс ч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ял авах хэмжээний гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох, эсвэл Монгол төрийн тэргүүнийг онц ноцтойгоор гүтгэсэндээ уучлал гуйх гэсэн хоёр л зам үлдэж байх шиг.
Э.Мягмар
sonin.mn
ХУД 12 Монгол улсын иргэн · 2018/12/25
Ямар солиорчихсон биш хүний үгээр явна гэж юу байдгийм Оюун-Эрдэнэ Аюурсайхан болон бусад үнэний төлөө зүтгэж байгаа хүмүүст ИТГЭЖ БАЙНА. Одоо л энэ цаг үед энэ бусармаг хариуцлагагүй эх орон ард иргэдээ бодоогүй өөрсдийгөө дээдэс гэж боддог,ёс суртхуун гээч зүйл түй ч байхгүй хүмүүстэй/манан/ одоо л тэмцэж нийгмийг цэвэрлэхгүй бол ИРЭЭДҮЙ МИНЬ ХЭН Ч БИШ БОЛОХ ГЭЭД БАЙНА!!!!!! ЭХЭЛСЭН БОЛ ГҮЙЦЭЭ
Зочин · 2018/12/24
Унэн биздээ бугд мэдэж бгаашдээ
Монгол · 2018/12/23
Энэ шудрага дүр эсгэгч, хор найруулагч Нямдорж хөөрүү Оиуэрдэнэ мэтийг турхирч албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч байна. Нямдорж оо УИХ ын даргын суудал зүүдэлж худлаа хийрхэж, төр засгаар тоглохоо боль!! Наад залуучуудаа уруу татаж хагаралдуулахаа зогсоо!!
Jenko · 2018/12/23
Enter hunnyu bol uuruu 30 gerlee billing neg. zugeer l tumor zamiin 700 terbum ene Hun iig bulshilna aa
ingej bodoj baina · 2018/12/22
Oyun-Erdene gishuun Battulgiig ogson"shudraga es" gesen malgaig omsood bur setgeh chadvargui "mangurt bool" boljee. Battulgiin zuursan jonhuugaar tolgoigoo oroolgoson Oyun-Edene dashii shog.Daraa ni eronhii said Hurelsuh gurilaar zuursan jonhuud sambai daavuund shingeej tolgoigoo eronhiilogchiin songuuliar ah Baatar ni changiin changa orooj ogsnoor onoodor setgeh chadvargui mankurt booliin setgelgeereer huulias gaduur uildleer 100 jiliin tuuhteiMAN namiig joloodohiig oroldoj hezee modgui ooriinhoo uhsan nuhend unah geed tarchilj yavna daa.kkk
ingej bodoj baina · 2018/12/22
Oyun-Erdene ee ingej budilj yavahaar gertee hevtej baisan deer yum baina doo. Jiliin tursh hootsoldson onoo shudraga es gedgee hashine oruulchihav daa. Huuhee. neg yumand het shunahaar ingej l mansuurdag yum baina daa.
ingej bodoj baina · 2018/12/22
Oyun_erdene gej " shudarga unenii toloo"geh ih goe baga omsood songogchdiinhoo setgel zui deer chadmag togloh ch etsetee ooroo ooriinhoo 2 nuuriigilchlen batalsan yavdal bolloo. Oyun-Erdene ooroo MAN bolood eronhiilogch Battulga 2-iin dund havarchin ziunjin, namarjin ovolson joroolj estoi shine tsagiin manan gegchiig chadvarlag buteej yavsnaa saynii baga hural deer harin ch neg budreh shig bolj Battulgiigaa yaltan geed batalchihav uu?! esvel budliad gutgechiv uu?!
zochin · 2018/12/21
muu oyun-erdene bandi hen bolood hutsaj uliad bna aa nohoi golog chini
ХУД 12 Монгол улсын иргэн · 2018/12/21
Ийм нөхцөл байдалд хэн хүргэв? асууна,хариулт байхгүй Оюун-Эрдэнэ,Аюурсайхан гишүүн залуучуудыг өөрийнхөө итгэл үнэмшилээр дэмждэг,сонсдог цаашдаа ч дэмжинэ. Үнэхээр цаг үеэ мэдэрсэн монгол оо гэсээ сэтгэлтэй зөв залуучууд . Зөв сэтгэлтэй хүнээс зөв л ухаан гарна. МАНАН ХЭДИЙ ЗАЛЬТАЙ Ч АРД БИДНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРЧ,ТЭМЦЭЖ БАЙГАА ТА НАР ТЭДНЭЭС ИЛҮҮ УХААЛАГ,УУЖУУ ТАЙВНААР СЭТГЭЖ АМЖИЛТАНД ХҮРЭЭРЭЙ. ХҮСЭХ ЗҮЙЛ ЭНЭ. МИНИЙ МОНГОЛЫН АХАН ДҮҮС МИНЬ. БИД ЭВТЭЙ БАЙВАЛ НЭГИЙГ БОДОЖ ХОЁРЫГ ТУНГААХ НЬ ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ НҮД РҮҮ ЭГЦЭЛЖ ХАРАХ ЭРХТЭЙ БОЛНО. БҮГД ЭХ ОРОНДОО ТАЙВАН,АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ЁСТОЙ. ХҮНИЙ НУТАГТ ХАГАС ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛ ӨӨРИЙН ЭХ НУТАГТАА БҮТЭН ЖАРГАХ БОЛТУГАЙ Б.Лхагвасүрэн гуайн үгээр түр завсарлая.
Хэвлэлийнхэн · 2018/12/21
Хаалттай гэрээгээр амиа зогоодог шүү дээ. Тэднэс шудрага юм хүсээд хэрэггүй ээ
ойлгомжтой · 2018/12/21
Женко бол хамгийн том луйварчин
Монгол · 2018/12/21
Энэ хөөрүү Оиуэрдэнэ цаад эзнийхээ даалгаварыг гүйцэтгэхийн тулд хамаагүй чалчиж байна шүү. Цаад эзэн нь шудрага дүр эсгэгч Нямдорж. Энэ хүн УИХын дарга болохын тулд дэндүү их улайрч , энэ хэдэн залуусыг Энхболдын эсрэг хайр найргүй турхирах ийм.
Zochin · 2018/12/21
Tomor zamaas bolood yl avah gej bsan yumu.
Orhon · 2018/12/21
Ene barag unen baih shuu ene huuhded medehgui yum gej alga hymdorj medeeleleer uh hangaj baih shig bain hoer ahinhaa yumiig sain medej bain yavj yavj chi l her hundgui bolno yamar teneg huuhed ve chamaig bugd ashiglan daraan chi hench bish bolno
Иргэн · 2018/12/21
ОЮУНЭРДЭНЭ ГИШҮҮН ХЭВЛЭЛИЙНХНИЙ ДУРГҮЙГ ЯАГААД ИНГЭТЛЭЭ ХҮРГЭЧИХ ВЭ. УГ НЬ ЭНХБОЛДЫГ МУУЛАХ САНААТАЙ ГЭНЭ ҮҮ. ТЭГЭХЛЭЭР ОЮУНЭРДЭНЭ ЭНХБОЛДЫГ МУУЛЖ МУУХАЙ ХАРАГДУУЛАХ Л ЗОРИЛГО АГУУЛЖ БАЙСАН БОЛЖ ТААРАВ УУ. ТАНЬ ШИГ ТЭГЖ ХАРАХ ХҮН ОЛОН БИТГИЙ БАЙГААСАЙ. ШУДРАГА ЁС ХЭЗЭЭ Ч ТОГТОХГҮЙ БОЛОЛТОЙ. ХАРАМСАЛТАЙ ЮМАА