Шүүмжлэлд нэлээд өртдөг Монголын хошин урлагийг шинэ түвшинд гаргасан шоуг “Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг уран бүтээлчид хийсэн.

УДЭТ-ын жүжигчнээр овоглогдож явсан Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар өөрсдийн байгуулсан  "Мөрөөдлийн театр"-ынхаа нээлтээ Оросын зохиолч Ванпиловийн "Ууган хүү" жүжгээс сэдэвлэсэн "Миний нууц хүү" жүжгийг тайзнаа тавьж анхны тоглолтоо үзэгчдэд хүргэсэн билээ. Энэхүү анхны уран бүтээлээсээ хойш "Хайртай бол эргэж хараарай", "Гээсэн хайраа аваарай", "Тэр чинь би", "Амьдрал өөрөө бэлэг" зэрэг шоу тоглолтоо үзэгч олондоо хүргэсээр энэ жил 3 жилийнхээ ойтой золгож байна.

"Мөрөөдлийн театрын"-хан 3 жилийн ойгоо тохиолдуулан "Шилдгийн шилдэг" үзүүлбэрүүдээсээ бүрдсэн тоглолтоороо үзэгч фэнүүддээ бэлэг барьж эхэллээ.  Тус шоу тоглолт нээлтээ хийсэн даруйдаа их хотын үзэгчдийг хэдийнээ байлдан дагуулж тасалбар нь тун эрэлт ихтэй байна. Мөн үзэгчид тус театрын хамт олонд "3 жилийн ойн баяр"-ын мэнд хүргэе хэмээн тоглолтын үеэр сэтгэлээ илэрхийлсээр тоглолтоос сэтгэл хангалуун гарч байна.

Уншигч та бүхэн 3 жилийн баярт зориулсан "Шилдгийн шилдэг" шоу тоглолтыг үзэхээр шийдсэн бол "Тусгаар тогтнол"-ын ордонг зориорой.

Дашрамд сонирхуулахад, "Мөрөөдлийн театр"-ынхан 3 жилийн ойн баяраараа үзэгчдэдээ барих дараагийн бэлэг нь дэлгэцийн уран бүтээл гэнэ. Мөн томоохон хэмжээний шоу тоглолтоо үзэгчдэдээ хүргэх төлөвлөөгөөтэй ажиллаж байгаагаа дуулгалаа.

Д.Ана