Монгол бөхийн өргөөнд өнөөдөр Улсын арслан цолны 27 дахь хүндэтгэлийн барилдаан болно. Барилдааныг МҮБХ, Арвайн үндэс ХК-тай хамтран зохион байгуулна.  

Монгол Улсын гарьд цол бий болсон 2003 оноос энэ барилдаан хоёр цолны хүндэтгэлд зориулагддаг болсон бөгөөд энэ жил анх удаа 256 бөх барилдана. Тус барилдааныг 2005 болон 2018 онд зохион байгуулаагүй юм байна.