Юуны өмнө тө бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 17 настай Их сургуулийн 2 дугаар курст энэ жил элсэн орно. Би найз залуутай юм л даа, надаас 6 ах бид 2 үерхээд 2 жил болж байна.

Би энэ хавар жирэмсэн болсон юм тэгсэн яасан юм бүү мэд гэнэт зулбачихсан. Тэгээд маш их сэтгэлээр унасан, хүн юм болохоор хажуудахаа зовоохгүй гээд уйлаагүй. Яагаад гэхээр анхны хүүхэд гээд л бид 2 баярлаад би ч маш их баяртай байсан. Гэвч үр минь хорвоод мэндэлж эцэг эх болж чадаагүй юм даа бид 2-тоо. Тэгээд тэрнээс хойш түүний ааш нь хувираад нэг л сонин болчихсон. Байнга хана руу харж унтаад л надтай бараг хөндий харьцдаг болсон.

Бид хоёр тийм ч эв найртай хүмүүс бол биш ээ. Байнга хэрэлдэж муудалцана, шийдэгдээгүй зөндөө хэрүүл маргаан байдаг. Гэвч хамт байсаар л ирсэн. Эхний жил бол үнэхээр хэцүү 2уулаа зүгээр болиод харьцахгүй байе гэж ч зөндөө хэлж зөндөө олон удаа харьцаагаа таслаж үзсээн. Гэвч ерөөсөө тэр хүн байнга залгаад л бүр дугаараа хүртэл солиод нууж байсан нэмэргүй юм байна лээ. Ээж рүү минь залгаад болохгүй байхаар нь бүр блок хүртэл хийж байсан. Тэгсэн хэдий ч шантраагүй ээ. Тэгээд л би оюутан болоод хамт амьдарч эхэлсэн. Эхэндээ намайг гомдоох үг хэлэхэд нь хамаг хувцасаа чирээд гарах гэхээр гаргадаггүй байсан. Сүүлдээ ч зүгээр л ганцаараа гарч гүйгээд гадаа суудаг болсон. Эмэгтэй хүн ч гэж намайг харахаа больсон. Гэвч үнэхээр хүнд дурлахаас илүү дасна гэдэг хамгийн аймар зүйл юм билээ. 

Гэхдээ би нээх их амьдрал үзэж юм бүхнийг туулаагүй ээ, намайг битгий муухай үгээр хэлээрэй . Тэгээд би саяхан дахиад жирэмсэн болсон. Үнэндээ хүн ингэж хандахаар өөрөө хүн цөхөрдөг юм байна лээ. Тэгээд үнэхээр санаандгүй байж байгаад жирэмсэн болсон. Тэгээд би өмнөх шигээ намайг баярлаж хүлээж авах байх гээд үнэхээр өөр болох байх гэж бодсон. Гэхдээ намайг авхуулая гэсэн, нэг бол өмнөх шигээ зулбачих байх гэсэн, тэгээд л голоод төмрөөр зурж байгаа юм шиг л сонсогдсон үгнүүд нь, тэгээд зүгээр ингэж байхаар ганцаараа гаргаад, ганцаараа хүүхдээ өсгөнө гэж бодож байлаа.

Гэвч аавгүй хүүхэд өсгөмөөргүй байна, би айж байна бас үнэхээр аймар санагдаж байна зүгээр тэр хүний хэлснээр хүүхдээ авхуулаад 2 тийшээ болсон нь дээр үү. Эсвэл ганцаараа хүүхдээ хүн болгосон нь дээр үү. Надад туслаач.