"Шинэ үе" продакшны "Жаргалтай байх нь чухал" шоу тоглолт өдөр бүр Соёлын төв өргөөний тайзнаа тавигдаж байна. Тус хамтлагийнхан уг тоглолтоороо Эх орон, Хүний итгэл найдвар, Хайр гээд бидний мэддэг хэрнээ тэр бүр анзаарч байгаагүй сэдвийг хөнджээ.

Нийгмийн бухимдал, стрессийг тоглолтын туршид мартуулж, инээдээр бялхуулж байгаад үзэгчид сэтгэл өндөр байв. "Жаргалтай байх нь чухал" шоу тоглолтыг үзсэн үзэгч бүр эрч хүч, инээдээр өөрийгөө цэнэглээд гарахаас гадна бэлэгтэй буцлаа.

Үдэш бүр тоглогдож байгаа тоглолтын тасалбар бүрт Мондата трейвэлээр аялах 200 мянган төгрөгийн эрхийн бичиг дагалдаж байгаа юм. Мөн үзүүлбэрт оролцон тоглосон үзэгч нарт үзэгчдийн санал хураалтаар  шалгаруулж, супер гарын бэлгийн эзэн болгов. Супер шагналын эзэнд ёстой л бэлгийн хур бууж өгсөн дөө. 

Тоглолтын ивээн тэтгэгч POLARIS Apartment-ын хамт олноос Бэлэг бэлгийн дээд бэлэн МӨНГӨ, Хатан Гоёлол гоо сайхны бүтээгдэхүүний дээж, Мондата трэйвэлээр аялах 500 мянган төгрөгийн эрхийн бичиг, Бүтэн нэг жилийн турш Шинэ үе продакшны тоглолтыг урилгаар үзэх гээд олон олон бэлгийн эзэн болов. Та ч бас стрессээ тайлж, бэлэгтэй болохыг хүсвэл "Жаргалтай байх нь чухал" тоглолтыг зориорой.