Сайн байцгаана уу. Би 24-тэй залуу басйна. Саяхан болсон нэг зүйлээс болоод найзынхаа царайг харж чададгүй ээ. Миний 10 жилээсээ найзалсан найз маань эхнэртэй нэг хүүтэй юмаа.

Хүү нь одоо 5 хүрч байгаа байх аа. 6 сарын өмнө найз маань эхнэртэйгээ муудалцаад тэгээд салах сахних дээрээ тулаад тусдаа амьдрах болсон юм аа. Тэгээд хэд хоногийн өмнө манайд ирээд эхнэр бид 2 буруу ойлголцоод яваад байна би энд ийм байдалтай яаж их хүлээж санаж байгааг минь хэлээд учирлаад өгөөч гэж гуйхаар нь нөгөөдөр өдөр нь эхнэрийг нь орой уулзая ярих юм байгаа гээд дуудаад 2, 2 пиво уунгаа жоохон ярилцаж суулаа.

Ядаж байхад миний анхны хайрын сайн найз. 2-лаа хэдэн пиво ууж жаал худлаа үнэн юм ярьж өнгөрсөн юм ярьж сэтгэл хөдлөөд хэдэн ч пиво ууцан юм сүүлдээ пиво биш 700 гр виски болсон ч байх шиг. 2-лаа нилээн согтоод гарцгаалаа. Тэгээд гарангуутаа тасраад орон гаран болсон байсан тэдний гэрийн яг хажууд pub-д суусан манайх жоохон зайтай болохоор ороод унтаад яв гэсийм байлгүй нэг мэдсэн яг тэднийд орж байна аа. Ороод дотор муухайраад нилээн бөөлжөөд том өрөөнийнх нь диваан дээр очоол доошоо хараал хэвтэж байсан бас дотор муухайраад нэг л тухгүй хэвтэж байсан тэгээд нэг мэдээ орсон бид 2 тэр диван дээр эд секс хийж байсан.

Тэгээд би түрүүлж оролдсон уу тэр над дээр ирсэн үү мэдэхгүй ямартаа ч өглөө өрөөлүүгээ явсан байсан би ч босоод
чимээгүй гараад явсан. Гэхдээ би ёстой огтхон ч эмэгтэй хүн гэж хараагүй ёстой тийм зүйл бодоогүй яалтчгүй согтоод тийм юм болсон. Одоо найзынхаа царайг харахаар л нэг л гэмтэй санагдаад болдоггүй. Яг үнэнээр нь хэлэх үү эсвэл таг дуугүй байх уу? Намайг юм хэлэхгүй байхад эхнэр нь хэлчих юм биш биздээ гээд бөөн бодол болоод байна. Гэхдээ хийе гэж хийгээгүй болохоор найз маань ойлгох болвуу яах вэ хүмүүсээ…