Анх “Чамайгаа алдмааргүй байна” жүжигт тоглож олны танил болсон жүжигчин Н.Цэнгэлжаргал “Чонын алтан шагай”, “Амьдралын амт”, “Жексон амьд” зэрэг хэд хэдэн киногоороо өөрийн авьяас чадвараа харуулсан жүжигчин.  Тэр жүжиглэхээс гадна дуулах хоббитой нэгэн.  Хөх хотын “Гүө Хан” гэдэг дөрвөн одтой зочид буудалд амьд хөгжмийн хамтлагтай Орос, Хятад, Англи дуу дуулж явсан гэнэ лээ. 

“Зүрхээр наадагч” кинонд тоглож Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан. Харин сүүлд “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд туслах дүр бүтээснээс хойш нам гүмхэн яваа түүний фото өөрчлөлтийг сонирхуулж байна.