Үндсэн Хуулийн Цэцийн дарга 52 настай Д.Одбаяр нь үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрсэн харин 42 настай А нь мөр дээр нь гараа тавьжээ. Энэ тухай онгоцны багийн ажилчид цагдаад мэдэгдэж, буусан даруйд нь Инчеон хотын олон улсын нисэх буудлын Терминал-2 дээрээс баривчилжээ.

 

Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын газраас холбогдох хүмүүс очиж, Д.Одбаяр болон А нарыг Венийн хэлэлцээрийн дагуу түр суллуулж авчээ. Тэгвэл түүний бичлэгийг Солонгосын KBS тв ийнхүү мэдээлж байна.