Өнгөрсөн сард нийслэлд ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрсэн тухайг Үндэсний  статистикийн хороо мэдээлэв. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдолд 281 болжээ.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний  аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Үүнд

  • салхин цэцгээр 2395,
  • тэмбүүгээр 503,
  • мөөгөнцрөөр 73,
  • сүрьеэгээр 128,
  • гонококкт халдвараар 110 хүн өвдсөн  голлон нөлөөлжээ.

Гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145-аар буурсан байна.