2019.11.18-ны өдөр 16:30 цагийн орчимд “Миний фэйсбүүкээр хүн ороод манай найзуудаас 2 сая төгрөг авсан байна” гэсэн мэдээллийг хүлээн авч шалгахад 49 настай эмэгтэй М-н фэйсбүүк хаягаар 21 настай эрэгтэй Б гэгч нь орж бусдаас 1.400.000 төгрөг авсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 260 гаруй хүнийг хохироосон болох нь тогтоогдоод байна энэ тоо цаашид ч өсч магадгүй гэдгийг албаныхан мэдээллээ.

Тиймээс Фэйсбүүк болон цахим хаягныхаа нууц үгийг байнга сольж байх, танил тань мөнгө асуух юм бол шилжүүлэхээсээ өмнө утсаар холбогдож тодруулж энэ төрдийн гэмт хэргийн хохиогч болохоос сэрэмжилнэ үү.