“Сэлэм” С.Бямбацогт ял авлаа
2020/05/23
Цэнгээний гаарт сэлэм эргүүлж олон нийтийн анхааралд өртсөн хүн бол С.Бямбацогт билээ. НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү гэгдэх тэрбээр танхайн хэргээр шалгагдаж байхдаа хар тамхины хэрэг болон зодоон цохионы асуудалд холбогдсон. Тэгвэл энэ хэрэг шүүхээр шийдэгдэж, “Сэлэм” С.Бямбацогт ял авлаа.
С.Бямбацогт ямар хэрэгт холбогдов?
- С.Бямбацогт нь Н.М гэгчтэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
- Мөн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастль” үйлчилгээний төвийн өмнө нийтийн хэв журмыг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,
- С.Бямбацогт нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
С.Бямбацогт хэн бэ?
Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Вип” харуул хамгаалалтын албаны захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, гавъяа шагналгүй нэгэн.
Өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, хэрэг хариуцах чадвартай ажээ.
С.Бямбацогт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1, / 20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах: Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.2.1 /20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах: Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар / 21.2 дугаар зүйл.Худал мэдүүлэх: Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ./ тус тус яллах дүгнэлт үйлдсэн.
Түүний энэхүү гурван үйлдэл тус бүрт нь ял оноосон. Тодруулбал, С.Бямбацогтыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 30 хоног хорих ялаар шийтгэсэн. Мөн С.Бямбацогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, нийт гурван жил гуч хоногийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Энэ нь нийт гурван жил гуч хоногийн ял юм.
Хэргийн оролцогчид давж заалдахаа мэдэгдсэн. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2020/06/02
Олны хараанд дэндүү өртсөн дөө аав нь уг нь тун дажгүй хүн байсан даа ах нь гэж нам дагаж томроод
Цаг нь болсон доо · 2020/05/24
Мөн ч сунжирлаа. Одоо эрхбиш ялаа эдлэх болсон байлгүй яахав.
Зочин · 2020/05/23
Zaabal songuuliar hudal ym gargah geed huleej bdiimuu
зочин · 2020/05/23
Энэ монголын шүүх ер нь яаж ажиллаад байдаг юм бэ??
зочин · 2020/05/23
Албан тушаал, авилгалын хэргийг сонгуулийн дараа гээд л хойшлуулаад л ....
Зочин · 2020/05/23
мафих биш бол ял авалгүй яахав
hhhh · 2020/05/23
dvv ni ingej xar tamxi xudaldaj iim tom gemt xereg xiij baixad. ax ni ix xurald ner dewshix xereg bnuda. sonsoxnee olon xvniig buruu zamruu,amidraliig ni tamruu tvlxsen xvn yum bilee ene dvv ni
Ub irged · 2020/05/23
Новшийн гөлөгийг бууд