Манай хүн бид 2 хамт амьдраад хоёр жил хагас болж байнаа.. хил нээгдвэл Монгол руугаа буцах санаатай .. эгэл жирийн байдаг л хос , элдэв асуудалгүй.
Бид 2 бүх асуудлаа илэн далангүй ярилцдаг , хардаж барихгүй , сайхан хүүхэн зөрвөл би л хүүүе хардаа wow нтр гэнэ ..
Манай хүн хааяа хааяа охидууд (экс) нтрээ хайчихсан байдаг, фб дээрээ бүр найзын хүсэлт явуулчихсан байсан.. тэгээд хааяа зүгээр сонирхоод орж хармаар байдаг байх гээл тоохгүй өнгөрсөн ч сонирхол татаад маш буруу юм хийсэн маань унтаж байхад нь утсыг нь ухав.. Танихгүй мэдэхгүй, яагаад миний фб дээр хайгдчихсан юм бол гээд байсан охидууд нь бүүр араас нь үхтэлээ гүйж байсан охидууд нь болж таарав, өнөөдөр хэрэлдэхгүйгээр эвээр хэлэв.

Надаас өмнөх харилцаануудад чинь уурлахгүй ш дээ юундаа нуудаг юм бээ гэтэл хэрэлдээгүй ч чи аймар юмаа айчихлаа гэснээ , өдөржин тоглоод хэвтчив.. миний буруу ч энэ хүн тэр охидууд шигээ хайрладаггүй бололтой намайг, өөрийгөө дөвийлгөхөд царай зүс сайтай , хүн бүр яаж тоосон юм, ийм залуугаас сал л гэдэг,, намайг 100% хайрладаггүй хүнтэй хамт Монголдоо нэг гэрт ороод сайхан амьдрах болов уу даа ... Нэг бодлын бас бүхнээ зориулдаг ч , цор ганц нь хайртай эмэгтэй нь биш л юмшиг...
Би вирусээс болж гэртээ хэдэн сар суугаад эмзэг , ядаргаатай болсон байхөө
Жич: би 22-той ,манай найз залуу 25тай