Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд баруун бүсийн зарим аймагт ажиллаж, иргэдтэй уулзана.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ:

 

2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Хөгжимт драмын театрт 18:00 цагаас,

2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн “Ойрад” театрт 17:00 цагаас,

2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт 15:30 цагаас тус тус болно.