Сайн байцгаана уу хэдэн сар жил бодсоны эцэст бичихээр шийдлээ. Миний 4 жилийн минь зовлон учраас жаахан урт товчлоод бичлээ.

Дундаас нь битгий буцаарай, авах гээхийн ухаанаар хандаарай. Би Ш гэдэг хүнтэй суугаад 5 жил болоод салсан, дундаасаа хүү охин 2 хүүхэдтэй. Миний энэ сэтгэлийн аймшигт зовлон шаналал тарчлал ингэж эхэлсэн. Би 2011онд оюутан байсан, анх үерхдэг байхдаа л дэмий хүнтэй орооцолдсоноо бодоод ер нь л салахыг маш ихээр хүсдэг байсан ч санаагаар болоогүй ээ. Үргэлж амиа хорлоно гэж айлгаж сүрдүүлдэг байсан. Сүүлдээ бүр цусаа ханаж айлгадаг байлаа, бас аймар хартай сүүлдээ гар хүрж нэг хоёроор зогсохгүй алгадаж цохидог байсан. Би 18-хан настай байсан, миний ар гэр бас тийм сайхан амьдралтай, надад санаа тавихаар хүмүүс биш юм. Учир нь хойд аавын гарыг 13 жил харж, ээж маань хамт амьдрах болсон. Сүүлдээ хойд эцэг маань намайг оролдох гэж 1, 2 удаа согтуудаа дайрсан. Байнга хөх бөгс рүү ширтдэг байсан нь надад үнэхээр аймар санагддаг байлаа. Ер нь байнга хэрүүлтэй, уруултай хөөж туугдаж ирсэн гэхүү дээ. Тэгээд би гэрээсээ явчихмаар л санагдаж байсан Ш гэдэг хүн надад хэлэхдээ зүгээр л надтай суу би чамтай л суувал хоеулаа сайхан амьдрана гэсэн, хэзээ ч гар хүрэхгүй гэсэн баахан худал хуурмаг үгэнд нь автан би суусан юм даа. Гэрт нь очихдоо зүгээр л нэг үүргэвчтэй хувцастайгаа очиж байсан.

Эхлээд бол ээж нь гэрийхэн нь их л сайхан хүлээж авсан л даа, би ч нэг сартай жирэмсэн охиноо олсон байсан. Тэгээд ярилцаад гаргахаар болсон, охин маань ч гарлаа. За жинхэнэ хадмын ааш нөхрийн занг мэдэрсэн юм. Мэдээж эхлээд хөхөнд сүү орохгүй хэцүү л байлаа. Тэгтэл арчаагүй яасан сонин хөх дэлэнтэй юм, хүүхдийг маань өлсгөөд хаячихлаа гээл тэрэнгээр дүүрэн орилж чарлаад намайг бүр хэлэх, хэлэхгүй үгээр харааж гарлаа. Би ч бүр гайхаж цочирдоод Ш- т хэлээд уйлсан чинь заяагүй писдаа вэээ хохино ш тээ гээд пал хийтэл хэлээд авдаг юм.

Сүүлдээ намайг хэн дуртай нь элдвээр хэлж доромжлох боллоо, би ч салаад явая гэхээр хүүхдийг минь өгдөггүй намайг л зайл гэж хөөдөг байсан болохоор хүүхдээ бодоод явдаггүй байлаа. Сүүлдээ явая гэсэн ч очих газаргүй учир хорогдсоор л байсан. Гэхдээ надад маш их хүнд байсан. За тэгээд ингэж явсаар байгаад хүүгээ оллоо.  Ш гэдэг хүн дахиж чамайгаа зовоохгүй одоо л нэг хүүхдээ гаргачихая тэгэх үү гэж их л гуйсан л даа, би ч гэдэг хүн за одоо нэг хүүхэд гаргачихвал ааш нтр нь засрах байлгүй дээ гэсэн горьдлогоор хүүгээ гаргалаа. Жинхэнэ миний зовлон эхэлсэн юм, сүүлдээ хүү охин бид 3-ыг тоохоо больж, үсрээд л 2 юм уу 3 хоноод л нэг 20к өгдөг боллоо. Өчнөөн хоног хаагуур явсан нь мэдэгдэхгүй алга болно, дээрээс нь нэг ч биш нилээн хэдэн хүүхэнтэй явж баригддаг байлаа. Би гэдэг хүн гэртээ хоёр хүүхдээ дааруулчихгүй өлсгөчихгүй тэрэндээ л өгсөн мөнгийг нь юм болгоно, дээрээс нь нүүрс, түлээ, мод, памперс гээд хаанаа ч хүрэхгүй хааяа хойд эцэг байхгүй гэх сургаар ээжийндээ очиж хоолны мах авдаг боллоо. Тэгээд хүзүү нтрээ шимүүлчихсэн ирдэг, асуугаад өөдөөс нь уурлангуут чам шиг гичийгээр яадын зайл янхан минь гэж байнга зоддог болсон. Дэгээ төмрөөр нэг өдөр аймар зодсон, маш их өвдсөн, надад аймшигтай өвдөлт л мэдрэгдсэн. Би тэгээд цагдаа дуудаж өгсөн ч ах нь гаргачихдаг байсан. Одооных шиг гэр бүлийн хүчирхийлэл тийм чанга байгаагүй, ах нь цагдаа ер нь хамаатан садан ах дүүс нь том хүмүүс. Нэг өдөр ирээд чи гуйлгачин минь намайг яаж ч чадахгүй гээд намайг дахиад л зодсон. Танайхан яаж чадах юм, бүгд гуйлгачин биз дээ гээд манайхыг их доромжилдог. Маш их хэцүү байсан, сүүлийн 2 жил бол гадаа гарч эр, дотор орж эм, зүгээр л 2 хүүхэдтэй бэлэвсэн хүүхэн шиг л амьдарлаа, мод, түлээ, нүүрсээ хагалж усаа авч, гэрийнхээ бүх л ажлыг хийнэ .

Хадмын хашаанд байдаг байсан болохоор эрт босохгүй бол гичий энээ тэрээ гээд их л юм болно, би сүүлдээ аймар ядардаг байлаа бас ярилцах хэн ч байхгүй үнэхээр ганцаарддаг байсан. Сүүлийн 4 жил гарч орохыг ч мэдээгүй, хүний урманд нүүрээ ч будах будаггүй ганцаараа байсан үеэ бодохоор их жаргалтай байж дээ гэж их уйлдаг байсан. За тэгээд нэг өдөр ээжтэй нь хэрэлдчихлээ тэгсэн баахан юм яриад худлаа үнэн юм хүүдээ хэлчихсэн намайг тэр өдөр хэвтэрт ортол зодсон. Миний ээжийг писдаа гэсэн гээд, гэхдээ би тэгэж хэлээгүй. Маргааш нь би нэг мөр салахаар шийдэж хоёр хүүхдээ аваад явсан. Ээжийндээ хэсэг байсан.

Хойд эцэг байнга хөөж тууж хэцүү байсан л даа, ээж маань намайг өмөөрч дандаа хэрэлддэг байлаа. Тэгсэн нэг өдөр Ш гэдэг хүн ирээд эмээ нь хоёр хүүхэд санаад байна гэж байна гээд аваад явсан, 7 хонолоо авчирч өгсөнгүй очоод авая гэтэл очих газаргүй юм байж чамд хүүхэд өгүүлж явуулахгүй, миний эх өсгөнө, чи зайлах мөрөөрөө зайл гэсэн. Тэгвэл би шүүхдээд авая гэсэн чинь чамд юутай гэж өгөх юм, ганц памперс аваад өгөх чадалгүй, ажилгүй, өөрийн гэсэн юу ч үгүй юм байж гэж хэлээд эсвэл эндээ бай гэхэд би дахиж нийлэхийг хүсээгүй миний сэтгэл аль дээр хөрсөн би бодохдоо нээрээ ч би аваад явая гэсэн хэнээр харуулж ажил хийх вэ гэж бодоод хоёр хүүхдээ хэсэг л үлдээе гэж бодоод явсан.

Ажилд ч орж сар бүр хүүхдүүддээ мөнгө өгдөг, хувцас авч өгөхөөр миний өгсөн хувцасыг шатаачихдаг гэж охин маань хэлж байсан. 2015 онд салсан л даа, 2 -3 сардаа гуйн байж би хүүхдүүдтэйгээ уулзаж гадуур хооллож, тоглуулж уулздаг байлаа. Сүүлдээ уулзуулахаа ч болилоо, намайг үхчихсэн гээд хэлчихсэн байсан. Надад ямар хэцүү байсан гээч сэтгэлийн шархтай ингэж явсаар байгаад 2017онд нэг уулзахаар боллоо. Тэгсэн охин маань ээжээ, аав нэг эгчийг дандаа урдаа суулгаж явдаг тэгээд дүү бид хоёрыг ээжээ гэж дуудаж байгаарай гэсэн гэдэг юм. Би залгаж уурлаж, одоо миний хоёр хүүхэд ухаан орсон, чиний яаж явах хамаагүй би хоёр хүүхдээ авая гэсэн ч өгөөгүй. Сүүлдээ миний хоёр хүүхэд надтай ярихаа больж, та муухай ээж хаяад явсан биз дээ, бид 2-т ээж байхгүй гээд л хэзээ ч ярихаа больсон. Надад маш хүндээр туссан, нэг хэсэг би зүгээр л ажлаад л байсан хааяа гарч орсон ч надад мөнгө л хураах чухал байлаа.

Нэг жил маш хурдан өнгөрлөө,  2018 оны өвөл миний анхны минь хайр байсан хүнтэй би фс-ээр таарсан юм.  2019 онд уулзлаа жаргал зовлонгоо хуваалцаж суулаа. Тэр маань нэг хүүтэй, 5 настай ээж нь бага байхад нь өөр хүнтэй суугаад хаяад явсан гэсэн бид хоёр байнга уулздаг болж тэр маань миний зовлонг ойлгон хүндэлж бид хоёр нэг гэрт орохоор болж, 2020 онд дундаасаа хөөрхөн хүүтэй ч боллоо. Эхийн сэтгэлээ бага ч болов дэвтээлээ. Хүү маань одоо хоёр сартай, надад нөхөр маань маш их халамжтай. Би ч хүний хүүхэд гэлтгүй өөрийнхөө хүүхдээс дутуу хайралчих вий, буруу юм хийхэд нь ширүүн зан гаргачих вий гэж их л боддог. Ингээд одоо бид 4 хамт сайхан юугаар ч дутахгүй амьдарч байна.

Хамгийн гол нь бид хоёр байнга миний охин, хүүгийн талаар ярилцаж аль болох авахыг хүсэж байгаа. Хаана хандах вээ туслаач. Хүүхдүүд маань ээж дээрээ ирэх болов уу,  намайг өөр хүнтэй суучихсан гээд өгөхгүй бол яанаа, нуршсан бол уучлаарай ойлгомжтой бичихийг хүслээ.