Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.16/ хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий  захирал Д.Нямхүү: 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 879 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 311 байгаа. Нийт эдгэрээд гарсан 311 хүний 10 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  297 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар  9 хүн  эмчилгээнд байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Мөн  Алтанбулаг боомт дээр лаборатори байгуулагдсан