Би 3 сайхан үртэй монголын жирийн гэр бүлийн эр хүн байнаа. Эхнэр бид 2-лаа л ажил төрөлтэй учиргүй их дутагдах гачигдах зүйлгүй л амьдарч байна. Гэхдээ өр зээл байна байна.

Эхнэр маань сүүлийн үед үнэнхээр их зан ааш нь өөрчлөгдөж байгааг би бас 3 үр минь харж анзаарч байна. Эхнэртээ маш их гомдож байнаа.Уурлах болгондоо намайг гутааж, уурандаа толгой бие хаагүй зодож байна.Та бүхэн битгий гайхаарай. Ийм амьдрал байна. Би арчаагүй эр хүн ч бай, тэгж зодуулж доромжлуулж гэрээсээ өдөр шөнөгүй хөөгдөж байна. 3 хөөрхөн үрээ л бодож тэвчиж байна. Одоо бүр үнэхээр тэвчээр минь алдарч байнаа.Уурандаа энэ хүн намайг алах эсвэл би алах.............Та бүхэн зөвлөөч надад