Салсан ч үр хүүхэд гэр орондоо эргэн тойрч ирж байна, бие биедээ тус дэмтэй байна гэхийн
2021/01/18
Сайн байна уу, би нөхөртэйгээ 24 жил амьдарч байна. Манай нөхөр 50 настай, бид 3 хүүхэдтэй. Санаандгүй нөхрийн утсыг үзэж байгаад мэдлээ.
Нөхөр өөр хүүхэнтэй чатлаад нөгөөх нь байнга бүх юмаа, зураг хөргөө явуулаад, уулзая, гарья ороё, ийшээ тийшээ явья гээд тэрэнтэйгээ уулзаж учраад нэлээн уджээ. Утсыг нь үзэж мэдэх хүртэл бол нөхөр ямар ч ааш зан гаргахгүй яг л халуун дотно хэвээрээ л байсан. Мэдсэн тэр өдрөөс хойш зан ааш хөндийрөөд бүүр нууцлаж гарах орох нь нэмэгдээд нөхрийн ямарч дотно харилцаагүй тусдаа унтаад, би чамд сэтгэлгүй хөрсөн гэдэг юм даа. Энэ хооронд мэдээж хэрүүл тэмцэл учир зүйл ололцох гээд бөөн л юм болоод хэсэг хугацааны дараа нөхөр ч за болье, чат матаа больсон, хүүхдүүдээ бодьё гээд хэвийн болсон ч гэлээ сэтгэл нь нэг л хөндий.
Эмэгтэй хүн ч яахав үр хүүхдээ бодоод хэрүүл хийхгүй тэр асуудлыг хаяад хэвийн амьдарч байтал нөгөөх нөхөр салах өргөдлөө шүүхэд гаргасан шүүхээс ярихаар нь мэдлээ ш дээ. Амьдрах хүсэлгүй бол сал даа, сэтгэлгүй энд байгаад яахав гэхээр хэрэлдэж муудахгүй зүгээр тусдаа амьдарья. Салсан ч үр хүүхэд гэр орондоо эргэн тойрч ирж байна, бие биедээ тус дэмтэй байна гэхийн. Бүүр учраа олохоо байлаа. Шүүхээс дуудаж эвлэрэлийн гэрээ хийнэ, хэрэв ирэхгүй бол эвлэрэхийг хүсэхгүй байна гээд өргөдөл өгсөн талд нь шийдэж өгдөг гэх юм.
Бат · 2021/01/30
Гэр бүл бат бэх байх гэдэг нь нөгөө зах зээлийн утгаараа багаар ажиллах чадвар ханьдаа сэтгэлийн дэм алхам тутамдаа өгч бай тэгвэл хэзээч урвахгүй
zochin · 2021/01/21
salsan ch ur huuhdee ergej toirch,tuslah uuregtei,erhtei shuu dee nohor chin,tegeed ch 50 nasni sindrom gedeg bhaa naad uzegdliig chin,1-2 jil teschihvel asuudal ayandaa namjih bh
Zochin · 2021/01/18
Za yrshig hay.hogshin ovgon nasni etsest ur huuhdeeree asruulj tsaigaa huvaaj uuhaa martan bogsondoo zahiragdaj yavaad yavsan avgaihaa bool bolohvii.archaagui erchuud ur huuhdesee ichij zov zonoj chadahgui buzar buzar.
Зочин · 2021/01/18
Зөв бичиж сур: уулзая-уулзъя, гарья-гаръя, ороё-оръё, явья-явъя, болье-больё, бодьё-бодъё, амьдарья-амьдаръя, гэхийн-гэх юм