Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.

  • Ерөнхий сайд холбогдох дүрэм журмыг шинэчлэх үүргийг УОК-т өглөө. Улбар шар түвшин болон шар түвшинд мөрдөх үйл ажиллагааг шинэчлэх даалгавар өгсөн
  • 11-р сарын 1-нээс 50 хувийн дүүргэлттэйгээр урлаг, соёл спортын үйл ажиллагааг нээх чиглэл өглөө. Мөн одоо мөрдөгдөж байгаа хариуцлагын гэрээг шинэчлэх үүрэг өглөө.
  • Хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд вакцины гуравдугаар тундаа гурван сарын дараа хамрагдах хэрэгтэй. 
  • Мөн нэгдүгээр тундаа хамрагдаад хоёрдугаар тундаа хамрагдаагүй, гурван сар өнгөрсөн бол нэг, хоёрдугаар тундаа хамрагдах зөвлөмжийг ЭМЯ-наас өглөө
  • Замын -Үүд боомтын үйл ажиллагааг сайжруулах 
  • ОХУ-ын улс хилээ хааж байна гэсэн ташаа мэдээлэл байна. Хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэв.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн талаар Засгийн газар хэлэлцлээ. Махны үнийг тогтвортой байлгах зайлшгүй шаардлагатай байна. Экспортыг хязгаарлаж, он дуустал мал мах гаргахгүй. 
  • Ургац хураалт 80 гаруй хувьтай байна.
  • Ургамлын тос дэлхийн зах зээлд 60 орчим хувийн өсөлттэй явж байна. 
  • Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт нь зогссон 190 орчим вагон байна. 30 орчим вагоныг нэмж гаргах урьдчилсан хүсэлт гаргасан. 
  • Нарийн ногооны асуудал нь Эрээнд гарсан ковидтой холбоотой. Тиймээс цаанаас ирж байгаа тээврийг Замын-Үүд рүү шууд ирэх боломжийг судалж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

  • Цаашдаа ойрын хугацаанд даван туулах, дасан зохицох статегийн төлөвөлөгөөг танилцуулсан. Вакцины нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах
  • Дөрвөн төрлийн улаан, улбар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчилж, цаашдаа вакцинжуулалттайгаа холбож, тодорхой хэмжээний зохицуулалт хийх чиглэл өгсөн. 
  • Вирус мутацлагдаж байгаа учраас вакцины үйлчлэлийг бууруулж байна. Дээр нь анх хийсэн вакцины тухайн хүний биед тогтсон дархлаа буурч байна гэсэн судалгаа байна.