Говь-Алтай аймгийн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай эмэгтэй Б амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч 2020 онд гарсан.

Тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, С.Болормаа агсны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Улмаар В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарыг цагаатгасан байна. Харин хохирогчийн талаас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаа илэрхийлжээ.