Өчигдөр дэлхийн иргэний хамгаалалтын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн бусад улс орнууд гамшгаас урьдчилан сэргийлэх дасгал сургууль, нээлттэй өдөрлөг зэргийг зохион байгуулдаг.

Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсээс цэцэрлэгүүдийн багш сурагчдад гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгууллаа. Өнөө жил "Иргэний хамгаалал ба иргэ­ний нийгмийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх нь" уриан дор тэмдэглэж байгаа аж.

Түүнчлэн ахуйн хү­рээнд гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх болон бай­галийн бусад аюулт гамшгийн үед ямар алхам хийх ёстой талаар сурагчдад онцгой байдлын хэлт­сийн ажилтан зөвлөгөө өгөв. Онц­гой байдлын хурандаа Ч.Цогт­баяр "Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд цэцэрлэгийн багачуудаас ава­хуу­лаад ахлах ангийн сурагч хүртэлх өргөн цар хүрээг хамруулснаараа ихээхэн ач холбогдолтой боллоо. Чингэлтэй дүүргийн онцгой байд­лын хэлтэст өдөрт гурваас долоон дуудлага ирдгээс ихэнх нь иргэ­дийн анхаарал, болгоомжгүй үйл­дэл хийгээд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхин асаагуур, чүдэнз зэргээр тоглуулснаас үүдэл­тэй байдаг. Хэрэв бага насны хүүхдүүдэд чүдэнз, асаагуур хий­гээд бусад шатамхай зүйлсээр тог­лож болохгүй, сурагчдад гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ салгаж байхыг анхааруулж ойл­гуу­лах юм бол тэр хэмжээгээрээ галын аюул багасах юм" гэв.

Дашрамд дуулгахад дэлхийн бусад улс орнууд иргэний хам­гаал­лын өдрийг тохиолдуулан хурал зөвлөгөөн, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна аврах тусгай ангийнхаа хэрэглэж буй багаж хэрэгсэл, тоног төхөө­рөм­жүү­дийг нийтэд танилцуулдаг уламж­лалтай гэнэ.