Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

2017 оны 03 дугаар сарын 27-ны Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 376 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 9, мөргөлдсөн 13 осол бүртгэгдсэн.

Тухайлбал:

  1. ХУД-ийн нутаг “Таван богд” ХХК-ны урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч А-г мөргөж гэмтээсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нөгөөдрөөс буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Пүрэв гарагаас эхлэн амарна. Үүнтэй холбоотойгоор урин дулааны цагт бага насны хүүхдүүд гадаа тоглох, унадаг дугуй болон роликоор ихээр тоглодог. Энэ үед эцэг эхчүүдийн хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлын улмаас хүүхдүүд зам орчинд тоглож, хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгддэг.  Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна.