32_3f17b9f692c4d504516dbbc272d54230a7b8bc91“Universe best songs” наадмын анхны ялагч, Ч.Цэлмүүн “Зүрхэнд гэрэлтэх од” болон “Ээжийн дайсан” хэмээх хоёр ч кинонд гол дүр бүтээж амжсан авъяаслаг нэгэн. Тэрээр эгэл жирийн амьдралыг илүүд үздэг дуучин бүсгүй маань ѳнгѳрсѳн намар Н.Алтанхайрхан хэмээх залуутай “нүсэр” хурим хийсэн билээ. Гэвч түүний хайртай нѳхрийг хүмүүс Ѳвѳрмонгол хэмээн элдэв бусаар хэлж байсан. Үүнд гомдсон бүсгүй фейсбүүк хуудсандаа сэтгэлээ тайвшууралан бичжээ. Тэрбээр “Энэ хэл амнаас хурдан салж хүн шиг тайван амьдрах юмсан. “Universe best songs” тэмцээнд оролцоод түрүүлээгүй байсан бол ингэж хэлүүлэхгүй байх байсан даа. Ер нь намайг хэнтэй ч гэрлэсэн ингэж дарамтлах л байсан байх. Надаас ѳѳр хүн түрүүлсэн бол бас л ингэж зовох байсан байх гэж ѳѳрийгѳѳ тайвшруулах юм. Бузрын хэл амтай хүмүүс байх юм. Ер нь тэгээд би ямар од ч биш намайг бичиж яадаг байна аа” хэмээн бичжээ. Ямартай ч Ч.Цэлмүүн энэ хэл амнаас ихэд залхсан янзтай байна. Олны танил, уран бүтээлч хүмүүсийн зовлон ийм л хойно доо.