Д.Сугарын хүү Цогтын хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа
2014/02/19
Төрийн өмчийн хорооны дарга асан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү хар тамхины хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, түүний хүү С.Цогт нь бусдын хамт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа аж.
Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд энэ хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Тэгвэл энэхүү шийдвэрийг улсын яллагчийн зүгээс эсэргүүцсэн бөгөөд үүнийг Нийслэлийн шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Нийслэлийн шүүхээс дүүргийн шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон юм. Ингэснээр Хан-Уул дүүргийн шүүх энэ хэргийг дахин хэлэлцэхээр болов.
Харин Д.Сугарын хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэс сэргээн шалгаж эхэлсэн гэдэг мэдээлэл цацагдаад байгаа билээ. Түүнийг төрийн өмчийг шамшигдуулсан, мөнгө угаах хэрэгт холбогдсон, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж байгаа юм байна.
С.Цогтой хамт хар тамхины хэрэгт 12 хүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.2, 192.2,192.3,192.4-т зааснаар шүүх юм.
Х.Даваа
Аав хүү хоёр · 2014/02/20
Аав хүү 2 нэг колонд ял эдэл