Нийслэлийн 9 цэгт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна
2014/02/20
Hийслэлийн Онцгой комиссын даргын тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 9 хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг дээр Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Мал эмнэлгийн давхардсан тоогоор нийт 650 албан хаагч 185автомашинтай 24 цагаар үүрэг гүйцэтгэж 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 20-ний өдөр хүртэлх хугацаанд 1875 тээврийн хэрэгсэл шалгаж мах 526 тн, дайвар бүтээгдэхүүн 50.1 тн, сүү, цагаан идээ 12.2 тн, өндөг128000 ширхэгийг мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлж, зөрчил гаргасан 24 иргэнд 652.0 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 5200 ширхэгийг тарааж, 1320тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж Улаанбаатар хотруу нэвтрүүлсэн байна.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан аймаг сумдад хорио цээр, хязгаарлалт тогтоосноос хойш Зүүн аймгуудаас ирэх хүн, техникийн хөдөлгөөн эрс буурч байна.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх мах, махан бүтээгдэхүүнээр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хүнсний болон түүхий эдийн зах, худалдааны төв, мах боловсруулах үйлдвэр, махны агуулах зоорь, мал бүхий иргэд, нийслэл дүүргийн мал эмнэлэг үржлийн нэгжүүдэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байна.