Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг сунгажээ
2014/02/20
"Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг нэг жилээр сунгажээ. Тодруулбал, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хурал энэ сарын 13-14-нд Москва хотод болмон байна. Уг хуралд Монголын талаас УБТЗ-ын Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга Н.Болдбаатар, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Эрдэнэ нар оролцсон талаар албаныхан мэдээлсэн юм.
Энэ удаагийн зөвлөлийн хурлаар "Улаанбаатар төмөр зам"-ыг хэнээр удирдуулах талаар дахин ярилцаж өмнөх зөвлөлийн хурлаар даргын үүрэг гүйцэтгэгчийн бүрэн эрхийг Г.Сэрээнэндоржийг энэ оны хоёрдугаар сар хүртэл сунгасан байсан юм. Тэгвэл түүний бүрэн эрхийг дахин нэг жилээр сунгах шийдвэр гаргажээ.
Х.Даваа
Зочин · 2014/02/24
Tand amjilt husie