Шат шатны сонгуулиуд болоод багагүй хугацаа өнгөрсөн. Сонгуулийн үр дүнгээс хамааран улс төрийн намууд өөр өөрийн байр сууриа тухай бүрт нь илэрхийлж байсан. Зарим талаар сонгуулийг шударга бус боллоо гэж үзэх улс төрийн хүчин ч байсан. Хамгийн чухал асуудал бол сонгууль ахиад болдгоороо болно, тэр үед өнгөрсөн сонгуулиар гарч байсан маргаантай асуудлыг одооноос нэг мөр болгож, нэгдсэн байр сууринд хүрэх нь чухал юм. Тиймээс энэ тал дээр МАХН санаачилга гарган СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, хорооны гишүүдийг нээлттэй ярилцлагад урижээ. Энэ ярилцлагад сэтгүүлчид нээлттэй оролцох боломжтой юм байна. Нээлттэй ярилцлага 02 дугаар сарын 24-ны өдөр 15 цагаас МАХН-ын Төв байранд болох аж.