Ц.Туяад 22 жил хорих ялыг хэвээр үлдээжээ
2014/02/20
Хардалтын улмаас хамт ажилладаг татварын байцаагч бүсгүйнхээ аминд хүрсэн Ц.Туяад холбогдох хэргйиг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд өмнөх шатны шүүхээс тогтоосон ялыг хэвээр нь үлдээсэн байна.
Анхан шатны шүүхээс түүнд чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ял оноосон юм.
Эл хэргийг эргэн сөхвөл, Ц.Туяа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өнгөрсөн оны долдугаар сарын 01-ний орой Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгэн байрны орцонд иргэн Э-г өс хонзонгийн сэдэлтэйгээр 70 гаруй удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр санаатай хүний амийг хороосон гэмт хэргийг үйлдсэн юм.
Харин эл хоёр бүсгүйн нэгийг нь шороонд, нөгөөг нь шоронд илгээсэн хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур бол Д.Батболд гэгч залуу. Энэ хүн өнөөг хүртэл ямар ч шийтгэлгүй үлдсэн бөгөөд тэрбээр "Уул уурхайн яам"-анд нэлээн дээгүүр албан тушаалын зөөлөн сэнтийд заларч суугаа.
Х.Даваа
Яллагдагч Ц.Туяа нь 2013 оны долоодугаар сарын 01-ний орой согтуурсан үедээ Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 21 дүгээр байрны орцонд иргэн Э-г өс хонзонгийн сэдэлтээр 70 гаруй удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатай хороосон гэмт хэргийг үйлдсэн билээ. Харин хоёр бүсгүйн нэгийг нь шороонд, нөгөөг нь шоронд илгээж бах таваа хангасан Д.Батболд гэгч өнөөдөр ямар ч гэсгээл амсалгүй Уул уурхайн яаманд өндөр албан тушаал хашиж байгаа аж. - See more at: http://www.wikimon.mn/content/53011.shtml#sthash.W88Ye0Ao.dpuf
Зочин · 2014/02/22
Ter udaan jargahgvi bhoo
Зочин · 2014/02/22
ter batboldiig burhan gesgeeh bhoo.tuunii zuulun sentiid zalarch bgaa ni unuudur ***n l bgaa bh.gehdee uldsen amidral ni ***iin togoo shig unguruh bailgui de.magadgui tuuntei uchirah emegtei bolgon iim baidald hurgeh vii,huuhnuudee bolgoomjtoi l bgaarai.busguichuudiin erlegiig tenger nirgej, **************
Ter zaluu · 2014/02/21
Ter Batbold gedeg hun uilee edleh blgyi dee.hunii 2 ***n emegtei iim bdald hurgej bdag.Unuudur zuulun sentiid zalarch bga ch amidral urt shuu de
Зочин · 2014/02/21
y*** gej ter hun shiitgel hurthiin???ergu ymnudhohi n