Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид 8 жилийн ял оноожээ
2014/02/21
Арван долоон тэрбумын хэрэгт холбогдоод байгаа Татварын ерөнхий газрын дарга нарын хэргийг шүүх хурал дуусчээ. Баянзүрх дүүргийн шүүхээр нэгдүгээр сарын 28-ний өдөр хэлэлцэх ёстой байсан эл хэрэг яллагдагчдын өмгөөлөгчдөд ажил гарсан гэх шалтгаанаар хоёрдугаар сарын 17-ныг хүртэл хойшлуулж байгаад энэ удаагийн шүүх хурал таван өдөр үргэлжилж өчигдөр орой эцсийн дүгнэлтээ гаргасан байна.
Хэргийг эргэн сөхвөл, 13 хүнийг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, худал мэдүүлэг өгөх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, хээл хахууль авах, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх зэрэг олон үндэслэлээр буруутгаж ТЕГ-ын зарим хурган дарга нарыг өнгөрсөн хавар АТГ-аас баривчилсан юм.
Шүүхээс Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял, Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулжээ.
Харин Ч.Гансүхийн нууц амраг н.Бямбасүрэн нарын нэр бүхий татварын байцаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэгвэл Ч.Гансүхийн хүү Г.Ганзулд холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Х.Даваа
huulich · 2014/02/23
8 jil gej baigaa bolowch toriin alban haach uchiraas awsan ylniihaa 50% byu 4 jil suugaal garaad irne..za tegeed awilga ogood surtsan nohduud bol 4 jilee ch suuhgui hoiton jiliin naadam uzeed l maliital ineegeed l suuj baina daa harj baigaarai ard tumen mini.mongold shudarga huuli baihgui..olssonoosoo bolood hedhen togrognii ortogtei ***lihgui ym hulgailsan jiriin irgen bol ter 8 jilee ys suugaad l garna daa....
Зочин · 2014/02/22
Ene ***iin *****id dor hayaj l 15 jil ugch bu***d surgamj uguh heregtei shuu dee. Ih hemjeenii mungu idcheed 8 jil suuhad yaadgiin gesen bodol muusain hurgan darga nart setgegdel turuulj bgaan
Зочин · 2014/02/22
ymar baga ugdug yum be