МИАТ-ын онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй
2019/02/15
Өнөөдөр Инчеон-Улаанбаатар (ОМ302) чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн байна.
Уг мэдээллийн улмаас Солонгос улсын Инчеон буудалд тус улсын Онцгой байдлын удирдлагын газраас уг онгоцонд шалгалт хийж байгаа аж.
Иймийн учир МИАТ компанийн онгоцны нислэгийн хуваарьт саатал гарсан тул тус компаний зүгээс хүлцэл өчиж
нөхцөл байдлын талаар тухай бүрд нь мэдээлэх болно гэжээ.
www.seen.mn
Зочин · 2019/02/15
Manaih ondor hogjiltei, delhiin strategy oron boltsiin bolvuu kkk esvel MANAN iin top baychuud yvaa ym bolvuu
зочин · 2019/02/15
Манай муу ганц онгоцонд хэн тэсрэх бөмбөг тавих вээ дээ, эсвэл манайх улс шиг улс болчихсон юм болов уу