Танилц: KFC-ийн хордлогын шалтгаан тодорхой боллоо
2019/02/18
Хотын шуурхай яг одоо хуралдаж байна. Хурал дээр Зайсанд байрлалтай KFC-ийн талаар НМХГ-аас өчигдөр гарсан шинжилгээний хариуг танилцуулжээ.
Шинжилгээний хариугаар уснаас нь өвчин үүсгэгч бактери илэрсэн мөн хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийж бичүүлсэн байсан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактеритай байжээ. Одоогоор 40 гаруй хүн эмнэлэгт байгаа. Өнөөдрөөс бүтээгдэхүүний дээж нь шаардлага хангаагүй тул бүх салбарууд нь хаахаар болсон байна.
bataa · 2019/02/18
Нмхг tavabogt vnee tohirwol neegdene l dee mongo hvchtei hunii ervvl mend bol hymdhan shdee
дорж · 2019/02/18
цусан суулга өвчтай хүн цустай чацга алдаад л яваад байдаг юм уу эрүүл юм шиг тээгч болоод яваад байдаг юм уу
чимэг-очир · 2019/02/18
эрүүл мэндийн хуудсыг хэзээнээс хэдэн бор төгрөгөөр зуруулдаг шүү дээ.бүх хоолны газрууд адилхан