ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөрийн хууль зөрчиж байна
2019/02/19
Ийм гомдол төрийн албан хаагчдын зүгээс гарах болов. Цагаан сарын шиний дөрөвнөөс хойш Засгийн газрын яамд, агентлагууд үйлээ үзэж байгаа бололтой.
Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-аар томилогдсон даруйдаа сар шинийн баяраар хүртэл зарим яам, агентлагийн удирдлагуудыг дуудаж үүрэг чиглэл өгч ажиллуулсан байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны хоёрдугаар сарын 8-ны баасан гаригт Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт танилцуулахыг үүрэг болгосон. Тэр өдрийг сар шинийн баярын өмнөх Засгийн газрын хуралдаанаас амралтын өдөр болгохоор шийдчихсэн байв.
Гэвч тэр өдрөөс хойшх бүх амралтын өдрөөр ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, ер нь бүх яам агентлагийнхан ЗГХЭГ-ын даргын “тушаал”-аар ажиллах болсон байна.
МАН-ынхан 2016 оны сонгуулиар ялалт байгуулж, эрх мэдэлд хүрснээсээ хойш хоорондоо “зодолдсоор” өнөөдрийг хүрчихээд, тэгж алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд төрийн албан хаагчдыг хөлдөө чирж байна.
Монгол Улс хуультай. Хуулийн дор амьдарч, хуулийн дагуу ажиллах ёстой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-т “…Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна”, 70.2-т “…Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман хүртэл цаг байна”, , 70.3-т “…Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэж заасан. Мөн 77.1-т “….Бямба, ням гаригт нийтээр амарна” гээд 53.1-т “…Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж заасан байдаг.
Эндээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг.
Тэгэхээр төрийн албан хаагчдыг илүү цагаар ажиллуулсны цалинг Л.Оюун-Эрдэнэ өөрөө төлөх үү гэдэг асуудал ч босч ирж болох юм.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
zochin · 2019/02/21
ordond bga hen ni ch 20 onii songuulid buu sanaarhi.irged teneg bish shu.yagaad irged maani helehees bichihres aigaad bga yum be.yamar hulchgar mongokchuud be.Hurelsuh dem bolnoo huchee negtgeerei.
zochin · 2019/02/21
turiin alban haagchid turuur demjuuldeg irged ni torguulidag tm huuli gj bhgui shu.huuliinhan nol mergeshsen hahuulichid.odo bol turiig hairladag hundeldeg shudarga bolobsroltoi zaluus l eh ornoo abch yabj chadna.nam bol hudlaa.chaddag ni ajlaa hiig
zochin · 2019/02/21
zah zambaraagui bayaruudiig tsuuluh ni chuhal.jild .4 l bhad bolno.ulsiin bayar.shine jil.tsagaan sar eh ursiin bayar.esbel erh chuluunii udur geh met.bayar mongoliin dundaas doosh orlogotoi irged.tetgebriin hugshdiig tuilduulj urund oruulj bn.tsag hugatsaandaa hiigeegui ajlaa hiih l heregtei .huulind zahiragddag bol hulgai hiihgui shu dee.tsag gej nuhugdduggui hugatsaag ingej l nuhnu.namarjin nairlaad.zunjin zugaalsan darga nar shu dee.zub .Oyun .erdenee.hamgaas turuun abliga buh shatand uh bagaar bga.uuniig tasdaj hulgaid aldsan baylag .munguu tur butsaaj bj ard tumnii itgeliig bieluulne.huuliig huuli shig huuli bolgoh heregtei.odo bol bantan.zubhun yaduu irgeded uilchildeg dur tudii huuli
Zochin · 2019/02/19
Ажиллаж чадахгүй нь ажилаа өөрчилж чаддагт нь өг ажлын 6 өдөртэй байсан яахав
иргэн · 2019/02/19
Төрийн Албаныхан Та нар ингэж Гошигнож Гомдоллох Эрх байхгүй Та бүхэн Ажлынхаа цагийг бүрэн Үр бүтээлтэй ажиллаж Иргэд дээ Түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг билүү Төрийн Албаныханд Харицлага Сахилга бат гэдгийг огт мэдэхгүй Хүнд суртал ихтэй Ажлын байрандаа Архидан согтуурч нэгнийхээ Амь насанд хүрч арай Согтолт багатай Дүвчигнэх нь гайгүй нэг нь Гэгээн цагаан өдрөөр Хөшөө дурсгал тойрч Морь харж байгаа энэ бүхэн дээ Дүгнэлт хийхийн оронд ганц нэг удаа Үүрэг даалгавар өгч ажиллуулахад бөөн Гомдол эрж Эрх зөрчигдлөө энэ тэр Гоморхож байдаг Харин ч Төрийн албаныхан Та нар Жирийн иргэдэд маш их Хүнд Суртал гаргаж тэдний Эрхийг зөрчиж Хөшүүн хойрго хандддаг шүү дээ
Зочин · 2019/02/19
Улс эх орны төлөө бол юун амралтын өдөр байтугай л ажиллана шдээ. 7 хоногийн 40 цаг ажиллах ёстой гэж заасан байдагч багш нар бол 7 хоногт 40 байтугай л цаг ажилладаг шдээ. 7 хоногийн бямба нямд байнга амардаг багш хэд байна асуугаад үзэх хэрэгтэй шдээ. Тэр төрийн албан хаагчид чинь тэгвэл өмнө нь ажиллаагүй амарцан байж байгаад одоо нөхөж л ажиллаж байгаа юм байна шдээ. Иймхэн зэргийн ачаалал даахгүй бол саналаараа ТА-аас гарчих хэрэгтэй шдээ. Тэгээд өөрөө цагаа зохицуулж байдаг хувийн ажиллаа хийхгүй юу.
Зочин · 2019/02/19
Тэгвэл Оюутолгой бас хөвөлмөрийн тухай хууль зөрчиж байна тийм үү? хагас бүтэн сайн, баярын өдөр, бүх л цагт зогсолтгүй ажиллаж байгаа шдэ
Зочин · 2019/02/19
Хөдөлмөрийн хуулийг чөтгөр аваг. Манайх шиг ажлаа хийдэггүй улсад, хүмүүс нь эрвийх дэрвийхээрээ ажиллах хэрэгтэй. Ер нь буцаагаад, хагассайн өдөр ажилладаг болговол таарна
Зочин · 2019/02/19
цэргүүддээ тушаал өгчөөд өөрөө амраад байдаг бол гоё л байна
Иргэн · 2019/02/19
Хэнийг шудрага хүн гэдэг вэ?! Гэвэл хууль сахидаг хүнийг л хэлдэгдээ?! Тэгэхээр Оюунэрлэнэ бол шудрага зарчимч хүн биш байнаа?!
Иргэн · 2019/02/19
Хэнийг шудрага хүн гэдэг вэ?! Гэвэл хууль сахидаг хүнийг л хэлдэгдээ?! Тэгэхээр Оюунэрлэнэ бол шудрага зарчимч хүн биш байнаа?!
dsn · 2019/02/19
Цаагдаа эмнэлэгийн байгууллагын алба хаагч нар өдөрт 10-14 цаг 7 хоногт 70-80 цаг тогтмол ажилладаг гэдгийг мэдвэл энэ яам агентлагуудад бөмбөг дэлбэрэх юм байна л да
Зочин · 2019/02/19
үхсэн ажиллах бол хэзээ нь хамаагүй ажиллах л болно амрахнүй бол үхэх гээд байгаан байхдаа
зочин · 2019/02/19