Хотын даргыг сонгох хуралдааныг энэ сарын 26-нд товлолоо
2019/02/21
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэв.
Өмнө нь Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан. Тиймээс холбогдох хуулийн дагуу нийслэлийн ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн мягмар гарагт хуралдуулахаар товлолоо.
ард · 2019/02/21
Одоо наад Мөнхчулуун гэгч том том юм ярьсан махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй