ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019/02/24
Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 20. Адъяа гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй, хар луу өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Ус
Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн.
Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.