178 хуудас материалаа ил болгохыг хүсэж байна гэв
2019/02/25
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт АТГ-т мэдүүлэг өгчээ. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгойн асуудлаар 178 хуудас бүхий материалыг УЕП М.Энх-Амгаланд өгсөн. Энэ асуудлаар түүнийг АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдүүлэг өгснийхөө дараа мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Ер нь хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль дуудах юм бол бид ирж асуусан зүйлд нь хариулах үүрэгтэй. Хуулийн засаглалд монголчууд бүгд итгэж явах ёстой. Харин бид хоёр зүйлийг хийхгүй байх ёстой. Нэгдүгээрт, албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй. Хууль дуудсан бол хуулийн өмнө ирж, хуулийн байгууллагыг хүндлэх ёстой.
Хоёрдугаарт, Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэж болохгүй. Монголын ард түмний эрх, эрх чөлөө, бие даасан байдалд аюул учруулна” хэмээжээ. Тэрбээр 178 хуудас материалтай танилцаагүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэхүү материалаа олон түмэнд ил болгоосой гэж хүсэж байгаагаа мэдэгдлээ. Цаашид ч хуулийн байгууллагаас дуудсан цагт ирж тайлбар, мэдүүлэг өгнө гэдгээ хэлсэн байна.
Хүзүүгүй новш · 2019/02/25
Хүмүшсийг яаж ч умруулж хошгируулж чадна даа. Энэ амиа хорлоод бга нөхдүүд үүнийг хамт хөтлөөд авч яваад улс түмэндээ тус болчихдоггүй л юм байх дах
Зочин · 2019/02/25
Zov hamgiin sain eronhiilogch
иргэн · 2019/02/25
өөдөө шидсэн Чулуу Өөр дээр нь гэгчээр НЭнхбаярыг цагтаа яаж Тамлаж зовоолоо доо одоо Өөр дээр нь Асуудал босоод ирэнгүүт Худлаа олон долоон юм яриад Хошгируулах гээд байдаг одоо Иргэд олон түмэн Элбэгдоржийн Үнэгэн заль Худлаа хошигруулдагыг нь бүгд мэднэ ш дээЭлбэгдорж угаасаа Нохой зан гаргаж байгаа юм
Зочин · 2019/02/25
Маш зев! Жэнко Тавантолгойг еерт нь егелгvй ард тvмэнд 1072 ширхэг хувьцаа хvн бvрт еглее гэж Элбэгдоржийг АТГт егсен хеерхий! Жэнког шалгах нь зев!