Барилгын ухсан нүх рүү унаж ээж, охин 2 амиа алдаж таван хүн сэхээнд байна
2014/02/23
Сүүлийн үед баригдаж буй барилгатай холбоотой хэрэг хаа сайгүй гарах болсон гэхэд болно. Өнгөрөгч амралтын өдөр мөн л барилгатай холбоотой ослын улмаас ээж, охин хоёр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, Насанд хүрээгүйчүүдийн хорих 441 дүгээр ангийн зүүн талд барилгын суурь ухсан нүхэнд машин унаж, машинд сууж явсан хүмүүсийн хоёр нь амиа алдаж, тав нь хүнд гэмтсэн ноцтой осол өнгөрсөн баасан гарагийн 18.00 цагийн орчимд гарчээ. Гэмтсэн таван хүн нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэх мэдээллийн дагуу хохирогчийн ах Г-тэй утсаар холбогдоход “Манай дүү нар машинд сууж явсан. Тэднээс хоёр нь амиа алдаж, тав нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Осол болсон тухай 18.07 минутад сонсоод хэргийн газарт шууд очсон юм.
ОБЕГ нүхнээс машиныг гаргах гэж оролдож байсан боловч кран байхгүй тул би өөрөө хувиараа гаргасан. Тухайн үед би шокийн байдалтай байсан учраас болсон явдлыг нэг бүрчлэн санахгүй байна.
Ямартай ч тэр хавийн оршин суугчид тэр барилгыг “Гангар инвест”-ийн барилга гэж хэлсэн. Бас өмнө нь тэр нүхэнд машин унасан гэж байсан” гэсэн юм.
Энэхүү мэдээллийн дагуу "Гангар инвест" ХХК-тай холбогдох гэсэн боловч утаснууд нь болохгүй байв. Иймээс 77022030 гэх дугаар луу залгахад ресепшин нь 9595.... Зулцэцэг гэдэг хүнээс асуу гэсэн юм. Түүнээс утсаар тодруулахад "Манайх Хан-Уул дүүрэгт барилга бариагүй" гэлээ.
Х.Даваа
Зочин · 2014/02/25
Энэ нэг гүнтэд газар зарна ч гэх шиг, 99084179 дугаартай дүүрчихсэн ******ийн, ******аар шавххрууу вэ, 2-ын 2 хүн үхчихээд байхад мөнгө хайгаад давхиад байдаг, тэр газартаа өөрөө булагдвал таарна
Зочин · 2014/02/24
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас 99084179
Зочин · 2014/02/24
Yasan hetsuu um be. Ene barilga baishin ni hurdan barigdaad duusaasai. Hechineen hunii ami nas suideh um boldoo....