Найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож амь насыг нь хохироосон гэх хэрэг ихээхэн олны анхаарлын төвд байгаа билээ. Шүүх эмнэлэгийн дахин шинжилгээний хариу өнөөдөр гарч байгаа. Тэгвэл энэ цаг үед  эмнэлэгийн дүгнэлтийг гарсан гэх мэдээлэл байна.  Тодруулбал, хохиргчийн өмгөөлөгчийн хэлж байсан шиг талийгаач их хэмжээний дотуур цус алдаагүй, элэг нь няцарч бяцарсан зүйл байхгүй. Нэг ёсондоо өмнөх шинжээч нарын дүгнэлтийг бататгасан хариу гарчээ. Харин нэг зүйл нэмэгдсэн нь талийгаачийг архины гүн хордлоготой гэсэн дүгнэлт гарсан гэж зарим сайтуудаар мэдээлсэн байв.

Тэгвэл энэ талаар М.Ичинноровоос тодруулахад: "Өмгөөлөгч нь сая шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Одоо бид уулзах гэж байна. Тодруулчихаад эргээд хариу хэлье. Яг ямар хариу гарсныг нь тодруулъя." гэв

Хэрэв хохирогч бүсгүйн шинжилгээний хариу үнэхээр архины гүн хордлого гэж гарсан бол Монголын шүүх эмнэлэг дампуурлаа зарлаж, эмчийн ёс зүй, хүн чанар ухамсараа мөнгөний төлөө уландаа гишгэсэн үйлдэл болно гэдгийг хэлэх хүн олон байна. 

Тиймээс энэ хэрэг болон  гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн  тохиолдол гарах бүрт  Шүүх эмнэлгийн дүгнэлт нь хөнгөн гэмтэл, гадны нөлөөгүй гэж гардаг байна. Үүнийг хүний эрхийн хуульч М.Ичинноров тогтоосон байна.  Тиймээс энэ талаарх олон ноцтой баримтыг  дэлгэхээр төлөвлөөд байгаа  юм байна.  

Мөн хүний эрхийн хуульч М.Ичинноровт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр сэжигтний тал цагдаагийн байгууллагад хандсан талаар маргааш буюу 2014 оны 2 сарын 25-ны өдрийн 11 цагт “Зууны мэдээ” сонины хэвлэлийн хурлын танхимд мэдээлэл хийхээр төлөвлөөд байгаа ажээ.  

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа