Монгол Улсад ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд даруй 20 жил болжээ. Тэгвэл ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч 151 дэх хүн өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн байна.  ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч нь  24 настай, эрэгтэй гэнэ. 

ХӨСҮТ-д долоо хоногт дунджаар 1000 орчим хүн ХДХВ-ийн шинжилгээ хийлгэдгээс 600 орчим нь сайн дураараа, үлдсэн нь эрүүл мэндийн дүгнэлт гаргуулахаар ханддаг бөгөөд ДОХ-ын халдвар тээгчдийн 80 орчим хувийг эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.