Өчигдөр нийслэлийн хэмжээнд зургаан гал түймэр гарсан байна. Өөрөөр хэобэл, байшин шатсан 2, гэр шатсан 2, машин шатсан 2, хог шатсан 7 дуудлага гал унтраах  102-д иржээ.  Тодруулбал,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаан хуарангийн 1 дүгээр хэсэг 16 дугаар гудамжинд цахилгааны хуваарилах самбар шатаж байсныг,

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Усан сангийн 57 дугаар гудамжинд хогийн цэгт хог шатаж байсныг,

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 16 дугаар байрны дэргэд хогийн цэгт хог шатаж байсныг,

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжинд 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж, 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.  

Үүнээс гадна иргэд  Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хүн ам, нийгмийн хөгжлийн яамны байрны гадна хана дагуух бохир дамжуулах хуванцар хоолой шатаж байсныг унтраажээ.