1233351 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлээ
2014/02/24
Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014.01.27-ны өдөр шүлхий өвчин гарсантай холбоотойгоор ОБЕГ, нутгийн захиргаа , МХЕГ зэрэг мэргэжлийн байгууллага хамтран өвчлөл газар авхуулахгүй байхад анхаарч байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад 1614 үхэр өвчилснөөс 1483, Хэнтий аймгийн /1 сум/ Галшар суманд 338 үхэр өвчилснөөс 338, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад 330 үхэр өвчилснөөс 294 үхрийг устгаж, нийт 3 аймгийн 11 суманд 2282 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2115 үхрийг зориудаар устгаж, дээрхи сумдын нийт 1233351 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Мөн хорио цээрийн дэглэм тогтоон 293 цэгт 1393 хүн 278 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт 152, Хэнтий аймагт 14, Дорноговь аймагт 57, нийт 223 мал нэмж өвчилсөн байснаас 146-г устгаж, 68777 малыг нэмж вакцинжуулсан байна.