Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч Г.Бадамрагчааг  Ганц худагт саатуулаад авсан. Мөн түүнийг хоёр жил гаруй хугацаанд шалгаж байгаа. Тэгвэл эл хэргийг энэ сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцэхээр тов нь гарчээ.

Кино найруулагч Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн гэж Тагнуулын ерөнхий газраас сэжигтнээр тооцон шалгасан юм.

Эл хэргийг шүүх хурал өмнө нь хэдэнтээ болж, шүүхээс нэмэлт байцаалтад буцааж байсан билээ.

Х.Даваа