Дуучин Н.Ундрал хүн бүхэнд “ӨӨДРӨГ ГЭГЭЭН” бүхнийг хүсэн дуулжээ
2019/03/14
Түмэн олондоо “Сайхан ч юмдаа монгол хүн болж төрөх”, "Сайхан Монгол бүсгүй", “Хайраа”, “Харц” зэрэг олон сайхан дуунуудаараа хэдийнээ танил болсон дуучин Н.Ундрал ээлжит шинэ уран бүтээлээ хүн бүхэнд “ӨӨДРӨГ ГЭГЭЭН” бүхнийг хүсэн бүтээж дуулж амилуулжээ.
Сайн, муу зүйл сүлэлдэн байдаг энэ амьдралд хүн бүр сайхан бүхнийг бүтээж, өөдрөг гэгээн явбал бүх зүйл санасанчлан бүтэж, дэвжин дээшилдэг гэсэн утга төгөлдөр шинэхэн уран бүтээл нь төрөх тэрхэн агшинтай зэрэгцэн дуучин Н.Ундралын гэргий нь амаржиж, анхны үр нь энэ хорвоод мэндэлж, түүнд болон гэр бүлд нь аз жаргал, баяр баяслыг бэлэглэж байсан тухай тэрээр өөрийн албан ёсны цахим хуудсандаа нийтлэсэн байсан билээ. Ингээд эрхэм уншигч танд өөдрөг гэгээн бүхнийг хүсэн ерөөж дуучин Н.Ундралын “ӨӨДРӨГ ГЭГЭЭН” хэмээх шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.