Шүлхий гурван аймгийн 12 суманд бүртгэгдээд байна
2014/02/25
2014.01.27-нд Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхий өвчин гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ, Асгат сумдад 1973 үхэр өвчилснөөс 1973, Хэнтий аймгийн Галшар суманд 388 үхэр өвчилснөөс 338, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад 552 үхэр өвчилснөөс 547 үхрийг устгаж, нийт 3 аймгийн 12 суманд 2913 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2908 үхрийг зориудаар устгаж, дээрхи сумдын нийт 2202086 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 295 цэгт 1425 хүн 285 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт 49, Хэнтий аймагт 7, Дорноговь аймагт 45, нийт 101 мал нэмж өвчилж, 28294 малыг вакцинжуулан, 5 малыг устгахаар ажиллаж байна.