I хороолол-Алтай хотхон-Зайсан чиглэлд шинэ маршрут нээлээ
2014/02/25
Нийслэлийн тээврийн газраас “1 дүгээр хороолол-Алтай хотхон-Зайсан” чиглэлийн үндсэн М:47 шугамыг 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинээр нээжээ. Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутагт харьяалагдах Дунд гол, Алтай хотхоны иргэдийн хүсэлтээр нийтийн тээврээр зорчин явах эрэлтийг үндэслэн энэхүү шугамыг нээсэн байна. Шинэ чиглэлд “Атибус” ХХК 8
автобусаар үйлчилгээ үзүүлж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.