Мянга мянган залуусын хүсэл мөрөөдлийн биелэл болон зохион байгуулагддаг "Universe Best Songs" наадмын шүүгчээр ажиллаж үдэш бүр цэнхэр дэлгэцээр гарах болсон МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү өөрийн найз бүсгүй болох мисс О.Ариунзулаасаа өөр бүсгүйг үнсэх гэж буй сонирхолтой видеог та бүхэндээ хүргэж байна.

   Тэрээр дуучин Б.Амархүү “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзиклын гол дүрийг бүтээж байгаа бөгөөд залуу дуучин М.Сонор хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй ийнхүү хоршин тоглож байгаа аж. Ингээд та бүхэндээ дуучин Б.Амархүүгийн өөрийн хайртай бүсгүй мисс О.Ариунзулаасаа өөр бүсгүйг үнсэх гэж буй торгон агшиныг буулгасан видео рекламыг хүргье.