С.Хонгорзул охины эмчилгээнд мөнгө хандивлалаа
2014/02/26
Сар шинийн өмнө Увс аймгийн Цагаан хайрхан сумын Хунт багийн нутаг дэвсгэрт эгч, дүү хоёр төөрч, 7 настай эгчийнхээ хайр, баатарлаг үйлсийн ачаар амьд үлдэж, одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй С.Хонгорзул охины талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл С.Хонгорзул охин өчигдөр хоёр дахь хагалгаандаа орсон байна. Охины эмчилгээний зардалд зориулж Төрийн тусгай хамгаалалтын газрын хамт олноос 4,145,000 төгрөгийг сайхан сэтгэлийн хандив болгон өргөсөн бөгөөд тус хамт олон байгууллага, сайхан сэтгэлт хүмүүсийг тусламжийн гараа сунгахыг мөн уриалж байлаа.
С.Хонгорзул охин мэс засалд орж баруун гар, хөлийнхөө хурууг тайруулсан. Охины бие одоо сайжирч байгаа аж. “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлж байгаа. Охиныг Монголд эмчлэх үү, гадаадад авч явах уу гэдгээ шийдээгүй байгаа аж.
С.Хонгорзул охины аав Ц.Сансарбаярын нэр дээр нутгийнхан нь ХААН банкин дахь 5819329326 (Ц.Сансарбаяр) тоот дансыг нээж, сэтгэлийн дэм болгож мөнгө хандив өгч байгаа ажээ.
А.Баярмаа