Байшин шатаж байна гэсэн 3 дуудлагын дагуу тухайн газруудад нь  Аврах, гал унтраах 34 дүгээр анги, 29 дүгээр ангиуд түргэн шуурхай арга хэмжээ авч галыг унтраажээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Орос 3 дугаар сургуулийн баруун талд 17 дугаар байрны ард машин шатаж байна гэсэн дуудлагаар,  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 92 дугаар байр утаатай байна гэсэн дуудлагыг 18:54 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад айлд цахилгаан зуухан дээр савтай зүйл орхисноос утаатай байсныг аюулгүй болгож ажиллажээ.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт 10 сартай эрэгтэй хүүхэд өртөж нас барсан байсан тул цогцсыг нь дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.

Энэхүү мэдээллийг ард иргэд ээ гал түймрийн аюулаас урьдчлан сэргийлэх, цахилгаан хэрэгслээ бүрэн гүйцэд салгаж гэрээсээ гарч байх мөн бага насны хүүхдээ асран хамгаалагчгүй орхихгүй байхыг анхааруулах үүднээс хүргэж байна.

Х.Даваа